“Арсенал”, “Челси” сугалаанд одгүй байлаа

Twitter Print
2015 оны 12-р сар 17-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн Ньон хотноо өнгөрсөн даваа гарагт Аваргуудын лигийн хасагдах шатны сугалаа боллоо. Энэ улирал плей-оффт Испани, Английн тус бүр гурав, Герман, Италийн хоёр, Бельги, Франц, Украин, Орос, Португал, Голландын тус бүр нэг баг үлдээд байгаа юм.

Тэгвэл Английн төлөөлөл болсон багууд хатуухан сугалаа татлаа. Тухайлбал, “G” хэсэгт тэргүүлж, нэгээр гарсан “Челси” хоёроор гарсан багуудаас хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд нэр нь орж байсан Францын “ПСЖ” клубтэй учраа таарлаа. Өнгөрсөн улиралд хоёр баг шөвгийн 16-д мөн нүүр тулжээ. Энэ тоглолтод “ПСЖ” айлын талбайд оруулсан гоолын дүрмээр өрсөлдөгчөө буулган авсан түүхтэй. Тэгвэл энэ жил премьер лигт тааруухан амжилт үзүүлж буй “Челси” Францын багаас даагаа нэхнэ гэдэг юу л бол.

Мөн “F” хэсгийн хоёроор гарсан “Арсенал” клуб Испанийн шилдэг, өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн аварга “Барселона”-тай учраа таарлаа. Сүүлийн хоёр улирал “Арсенал” Испанийн “Барса”-тай таарахдаа хоёуланд нь хожигдож байсан юм. Харин Английн үлдсэн нэг төлөөлөл болох “Манчестер Сити” харьцангуй гайгүй багтай учраа таарлаа. Тэд Украины “Динамо Киев” клубыг сугалжээ. Хоёр жил дараалан “Барса”-тай шөвгийн 16-д таарч мултарч байсан “Хотынхон” энэ улиралд хэсгээсээ нэгээр гарсны ачаар ийнхүү боломжийн сугалаа татсан байна.

Өнгөрсөн жил финалдсан Италийн “Ювентус” энэ даваанд Германы босоо аваргууд “Бавари Мюнхен”-тэй оноолт таарав. Хасагдах шатны эхний тоглолтууд ирэх оны хоёрдугаар сарын 16-17, 23-24-нд, хариу тоглолтууд гуравдугаар сарын 8-9, 15-16-нд болох хуваарьтай.

Шөвгийн 16-гийн оноолт

“Гент” (Бельги) – “Вольфсбург” (Герман)

“Рома” (Итали) – “Реал” (Испани)

“ПСЖ” (Франц) – “Челси” (Англи)

“Арсенал” (Англи) – “Барселона” (Испани)

“Ювентус” (Итали) – “Бавари” (Герман)

“ПСВ” (Голланд) – “Атлетико” (Испани)

“Бенфика” (Португал) – “Зенит” (ОХУ)

“Динамо” (Украин) – “Манчестер Сити” (Англи)

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.