Өвөр Монголын сэтгэл хирдхийлгэм дүр зураг

Twitter Print
2015 оны 12-р сар 17-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын аль ч өнцөг буланд хүрээлэн орчны асуудал хурцаар тавигдах боллоо. Нөхцөл байдал үнэндээ хэрээс хэтэрсэн учраас нийгэм ч энэ асуудалд эртнээс анхаарал хандуулах болсон. Гэтэл өнөөдөр Хятадын чийглэг бүгчим цаг агаартай өмнөд нутгууд байтугай сэрүүн тунгалаг цэвэр агаартай гэгддэг умард нутгуудад хүртэл байгаль орчин үгээр илэрхийлэхийн аргагүй бохирдсоныг Хятадын нэгэн гэрэл зурагчин Lu Guang-ны авсан гэрэл зургууд гэрчилж байна.

"Хөгжил дэвшил болоод хүрээлэн орчны бохирдол" (Development and Pollution) сэдвийн дор цувралаар хүргэж буй түүний гэрэл зургууд энэ оны шилдэг бүтээл болсон байх юм. Лу Гуаны гэрэл зургуудад Өвөр Монголын өөртөө засах орны Тунляо хошууны Холын гол хотын ойр орчны дүр зураг буусан байх бөгөөд нүүрсний уурхайн утаа тортог болоод боловсруулах үйлдвэрийн хог хаягдал хүрээлэн орчныг хэрхэн бохирдуулсаныг тодорхой харж болох аж. Нутгийн засаг захиргаанаас аргаа барж, өнгө үзэмж засах гэхдээ хонин сүргийн баримал хүртэл хийж тавьсан байх ажгуу.

Сэтгэл хирдхийлгэм энэ дүр зураг гэрэл зурагчны цуврал цомогт багтсан зургуудаас бас гэж арай гайгүй нь аж.

"Хятадад өнөөдөр гучин секунд тутамд элдэв төрлийн согогтой ураг төрж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн төв сүүлийн арван жилийн хугацаанд баруун зүгт хандсан учраас байгаль орчны бохирдол урьд өмнөхөөсөө илүү нэмэгдэх болсон. Хятадын хүрээлэн орчны захиргаанаас байгалийн бохирдлыг багасгахын тулд жижиг, дунд хэмжээний үйлдвэрүүдийг олноор нь хааж байгаа хэдий ч нилээдгүй хэсэг нь хууль зөрчин ажилласаар байна..." гэрэл зурагчин цуврал зургуудынхаа тайлбарт тэмдэглэсэн байх юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.