12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрчээ

Twitter Print
2015 оны 12-р сар 17-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг улсын хэмжээнд 85.7 хувьтай хангажээ.

Тодруулбал аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 23.044 тн өвс, 3.345 тн тэжээл бэлтгэж, улсын нөөцөд энэ онд төсвийн хөрөнгөөр болон борлуулалтын орлогоор өвс, тэжээлийг 100 хувь хангасан байна.

Нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүл тогтож, 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндрээд байгааг албаныхан хэллээ. Дээрх аймгуудад цасны зузаан 7-40 см болсон байна. Улмаар Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим суманд нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа аж. Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчид болон аймаг, орон нутгаас шаардлагатай өвс, тэжээлийг орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж олгохыг хүссэн байна.

Хүндрэл үүссэнтэй холбоотой улсын төсвөөс нэг аймагт дунджаар 150.0-250.0 сая төгрөг хуваарилахаар болсон. Мөн малчдад очих улсын нөөцийн өвс, тэжээлийг үнэгүй олгох болон хямдруулах, хүн эмнэлэг, шуурхай албаны автомашинаар хангахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлээд байна хэмээн салбарын яамнаас мэдэгдлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.