
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт ус, дулаан дамжуулах төв ашиглалтанд орлоо. Ингэснээр 16-р сургууль, ирэх онд ашиглалтанд орох багийн цэцэрлэг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн байр, Ахмадын амралт сувилал, Ахмадын ордон, багийн байр, 10-р хорооллын орон сууцны хороолол ус, дулаанаар найдвартай хангагдах боломж бүрдлээ.
Ус, дулаан дамжуулах төвийн зураг төслийг хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн Зураг төслийн төв хийж, “Жам” ХХК орон нутгийн төсвийн 608 сая төгрөгөөр барьж ашиглалтанд орууллаа.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.