Альберт Эйнштейн, Стивен Хокингээс өндөр “IQ”-тэй охин Оксфордод суралцана

Twitter Print
2015 оны 12-р сар 16-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Их Британий нэгэн сурагч, 13 настай Николь Баар охиныг хэдийгээр хичээлээ байнга тасалдаг байсан ч багш нар нь түүнийг онцгой болохыг эртнээс анзаарчээ.

Түүний оюуны чадамж буюу “IQ”-г шалгах үеэр мэргэжилтнүүдийн гайхшрал төрсөн байна. Харьцангуй онолыг үндэслэгч Альберт Эйнштейн болон Стивен Хокинг нарынхаас өндөрт гарсан “IQ”-тэй байсан аж. Охин сүүлийн өдрүүдэд дэлхий дахинаа ярианы сэдэв болоод байгаа юм.

Николийн ээж “Охин минь нэг л ер бусын гэдэг нь жаахан байхаас нь л анзаарагдсан. Хоёр нас хүрээд математикийн энгийн бодлогуудыг бодож эхэлсэн. 10 настайдаа тэрээр алгебрийн түвэгтэй бодлогуудыг ч боддог болсон. Түүний уншдаг ном хүртэл бусад хүүхдийнхээс ондоо. Стивен Хокингийн “Цаг хугацааны товч түүх” номыг дөнгөж 10 настай хүүхэд уншсан гээд төсөөлөөд үз дээ” хэмээн ярьжээ.

Никольд саяхан Оксфордын их сургуульд шалгалт өгөлгүйгээр суралцах эрхийг олгосон байна.

Эх сурвалж: Daily Mail Online

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.