“Эгшиглэнт чимээ” хамтлагийн хүүхдүүд “Шилдэг сурагч” боллоо

Twitter Print
2015 оны 12-р сар 15-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

"Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар Дархан-Уул аймгийн хөгжмийн "Эгшиглэнт чимээ" хамтлаг шалгарч, 100.000.000 сая төгрөгийн эзэн болсон. Тэднийг БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр хүлээн авч уулзаж “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан байна.

Л.Гантөмөр сайд хэлэхдээ “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” гэж хэлж байсан. Хүүхэд бүрийг хөгжүүлж болдгийн тод жишээг манай С.Жамъянхорол багш харууллаа” гэжээ.

С.Жамъянхорол багш “Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Нэгдүгээр байранд орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байна. Мөн Гавьяат багш хэмээх эрхэм цолд тодорхойлсон Л.Гантөмөр сайдад баярлалаа” гэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.