Хүчиллэг хүнс үү эсвэл шүлтлэг хүнс үү

Twitter Print
2017 оны 11-р сар 08-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Бидний өдөр бүр хэрэглэдэг хоол хүнс нь pH-ийн түвшинтэй байдаг бөгөөд хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг гэнэ. Шинжээчдийн хэлж байгаагаар хүчиллэг бүтээгдэхүүн нь /pH нь бага/ өвчлөлийн гол шалтгаан болдог бол шүлтлэг хүнс нь /pH нь өндөр/ биднийг эрүүл байлгахад тустай байдаг аж.

Шүлтлэг бүтээгдэхүүнүүд нь ясанд сайнаар нөлөөлж, булчин шуугдах эрсдэлийг бууруулдаг төдийгүй зарим архаг өвчин, ялангуяа цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлдэг.

Доорх дугуй хуваарь нь хүчиллэг болон шүлтлэг бүтээгдэхүүнүүдийг ангилан ялгадаг. Уг pH-ийг хэмжих хуваарь нь

-pH<7 бол хүчиллэг шинж чанартай

-pH=7 бол саармаг түвшин

-pH>7 бол шүлтлэг шинж чанартай гэж үздэг.

Хуваариас та аль төрлийн хүнсийг илүү хэрэглэдэг, мөн хүчиллэг бүтээгдэхүүний илүүдлээс ангижрахын тулд ямар хүнс түлхүү хэрэглэх вэ гэдийг мэдэх боломжтой юм.

Хүчиллэг бүтээгдэхүүнүүд: Кола, энергийн ундаа, хийжүүлсэн ундаа

Эдгээр бүтээгдэхүүний pH-ийн түвшин 2-3 байдаг ба хамгийн хүчиллэг бүтээгдэхүүнд хамаардаг.

Их хүчиллэг бүтээгдэхүүн: Вино, бяслаг, шар айраг

Магадгүй та эдгээр бүтээгдэхүүнд илүүтэй дурладаг бол аль болох татгалзахыг зөвлөж байна. Эдгээрийн pH-ийн түвшин 4 байдаг ба энэ ангилалд мөн гахайн мах, цуу, шоколад зэрэг нь ордог.

Дунд зэрэг хүчиллэг бүтээгдэхүүн: Кофе, гамбургер, газрын самар

Мөн энэ бүлэгт ихэнх самрууд, улаан буудай, төмс  харьяалагддаг.

Сул хүчиллэг бүтээгдэхүүн: Яргай загас, өндөг, жимсний шүүс

Эдгээр сул хүчиллэг бүтээгдэхүүний тухайд бол та санаа зоволтгүй байж болох ба тааруулан хэрэглэхэд болно. Мөн энэ бүлэгт шош, вандуй, зөгийн бал, цай ордог.

Саармаг бүтээгдэхүүн: Ундны ус болон савласан ус

Ус нь pH-ийн түвшинд нөлөөлдөггүйгээс гадна түүнийг хүссэн үедээ хэрэглэж болно.

Сул шүлтлэг бүтээгдэхүүн: Гүзээлзгэнэ, алим, гадил жимс

Алим, гадил, ханборгоцой, тоор жимс нь сул шүлтлэг бүлэгт хамаардаг. Мөн шар буурцган бүтээгдэхүүн, цагаан будаа, улаан лооль ч бас ордог. Энэ бүлгийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг.

Их шүлтлэг бүтээгдэхүүн: Шанцай, усан үзэм, авокадо

Эдгээр хүнс бол шүлтлэг бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн сайн сонголт юм. Энэ ангилалд чихэрлэг төмс, амтатгуа, хаш, ногоон вандуй ордог.

Шүлтлэг бүтээгдэхүүн: Лууван, сонгино, нимбэг

Нимбэгэнд pH-ийн түвшин өндөртэй байдаг бөгөөд дангаараа болон нимбэгтэй ус нь бие организмд их шүлтлэг бүтээгдэхүүнтэй адил нөлөө үзүүлдэг. Энэ бүлэгт бууцай, чидун жимсний тос, артишок ч мөн хамаардаг.

Та энэ хуваарийн дагуу хооллолтын дэглэмдээ анхаарч, хүчиллэг, шүлтлэг бүтээгдэхүүнийг аль болох зохицуулан хэрэглэж сураарай.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.43.92) 2017-11-11 09:17
      • 0
      • 0

      Чацаргана аль ангилалд орох юм бол?

      Хариулах

    • Хэрэглэгч нэгэн

      (103.229.122.83) 2017-04-08 23:53
      • 0
      • 0

      Нимбэг жимс хүчиллэг үү эсвэл шүлтлэг юмуу тодорхой хариу хэлнэ үү

      Хариулах

    • ner

      (182.160.36.61) 2016-09-11 00:07
      • 0
      • 0

      heregtei medeelel ogsond bayarlalaa.

      Хариулах

    • Зочин

      (103.11.192.34) 2016-09-09 13:59
      • 0
      • 1

      Байнга хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө тавьж байдагт Д.Золзаяад баярладаг

      Хариулах

    • tuvshin

      (103.10.22.184) 2016-04-14 12:37
      • 0
      • 1

      nimbeg huchillegshdee nz zarim ni aldjee

      Хариулах

    • solongo

      (202.131.231.2) 2017-08-08 13:04
      • 0
      • 0

      nimbeg bol shultleg. isgelen bolhoor huchilleg gej oilgoj bgaa bol buruu. Net-ees haij olj unshaarai

      Хариулах