Сүү, желатин байхад хар батга "цаашаа шүү"

Twitter Print
2017 оны 05-р сар 14-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Батга, тэр тусмаа хар батга бол залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлын нэг яалт ч үгүй мөн. Харин үүнтэй тэмцэх цаг нь ирсэн тул үр дүнтэй, гайхалтай маскыг танилцуулъя.

Энэхүү үр дүнтэй маскыг бэлтгэхэд сүү болон желатин хэрэгтэй. Саванд 1 амны халбага желатин хийж, дээрээс нь 2 амны халбага сүү хийнэ. Нэгэн жигд болтол нь холих бөгөөд өөр юу ч нэмэх шаардлагагүй. Жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүн.

Нүүрээ сайн гэгч нь цэвэрлээд уг холимогоо нүүрэндээ тавихынхаа өмнө богино долгионы зууханд 15 секунд орчим халааж бүлээсгэнэ. Ингээд нүүрэнд маскаа бүлээнээр нь тавина. Хурдан түрхэх хэрэгтэй шүү. Нүүрэндээ түрхэж 15 минут байлгахад маск хатсан нь аяндаа мэдэгдэж арьс таталдаад эхлэхэд хуулж авна. Хар батганд баяртай гэж хэлээрэй.

Эх сурвалж: www.misstits.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.