ШУТИС-ийн аэробикчид тивийн хошой аварга боллоо

Twitter Print
2015 оны 12-р сар 14-нд 17:27 цагт
Мэдээний зураг,

Вьетнам улсын нийслэл Хошимин хотноо 12 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд болсон аэробик, гимнастикийн тивийн АШТ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд Ази тивийн Хятад, БНСУ, Япон, Тайланд, БНХАУ-Хонг Конг, Иран, Вьетнам, Камбож, Монгол, урилгаар Австрали улсаас баг тамирчид хүрэлцэн ирж, нийт 10 орны 250 гаруй тамирчид 12-14, 15-17, 18-аас дээш нас ангилалд хүч сорьсон юм.

ШУТИС-ийн баг тамирчид аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, хошой аварга боллоо.

Манай улсын баг тамирчид 1 алт, 1 мөнгөн медаль хүртлээ. Степ аэробикийн төрөлд С.Энхтуяагаар ахлуулсан, Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж, Азийн хошой аварга боллоо. Мөнгөн медалийг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДСургууль, ХААИСургуулийн хамтарсан баг тамирчид Бүжгийн аэробикийн төрөлд тус тус хүртлээ. Мөн тус тэмцэнд ОУ-ын шүүгч Г.Ерөөлбат, Ч.Отгонцэцэг, Б.Оюун нар шүүгчээр ажиллажээ.

Энэхүү тэмцээнд манай улсаас 31 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон бөгөөд баг тамирчдыг Орхон аймгийн гимнастикийн холбооны тэргүүн, МГХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Ариунаа ахлан явсан байна. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.