Арго багш МАХН-д элсэв

Twitter Print
2015 оны 12-р сар 14-нд 16:55 цагт
Мэдээний зураг,

Ард түмний гавьяат Арго багш гэж олон хэлтэй, салбар бүхэнд хүртээмжтэй нэгэн эр байх. Нэг хэсэг өвчний улмаас хөлөө тайруулан "гэрийн хорионд" орж байсан тэрээр хэзээ ч, ямар ч тохиолдолд цоглог хэвээр. 

Хэсэг чимээгүй байсны эцэст “Pen” буюу үзэг нэртэй дуугаа гаргаж, хөгжилтэйгөөр дуучдын эгнээнд багтсан Б.Арго багш МАХН-д элсчээ. МАХН-д элсэж, МАХН-ын дарга Н.Энхбаяртай авахуулсан зургаа өөрийн нүүр номдоо тавьсан байна.

Итали хэлний номоо гаргахаар ажиллаж байгаа хэмээн ярьж байсан тэрээр ирэх сонгуулиар МАХН-аас нэр дэвшиж, ард түмний өмнө олон хэлээр мэндчилээд гараад ирвэл гайхах зүйл үгүй бололтой.

30 орчим орны хэлийг судалж, 18 орчим хэлний ярианы дадлагын программ зангидсан, долоон хэлний ном гаргаж, хүмүүст заасан. Англи хэл бол зүгээр л лего тоглоом гэдэг энэ ер бус хүнийг сонгоход ер нь юу нь буруу байхав дээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.