О.Баасанхүү: Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлд Улсын баатар цол өгөх санал гаргасан

Twitter Print
2015 оны 12-р сар 14-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сард Өргөдлийн байнгын хороонд 200 гаруй өргөдөл ирсэн байна. Үүнээс шийдэх боломжтойг нь шийдвэрлэж, боломжгүйд нь хариуг нь өгөөд явж байгаа аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Тавантолгой ХК-ийн ажил хаясан ажилчид ажилдаа орсон байгаа. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн болсон. Мөн Халх голын газрыг чөлөөт бүс болгох асуудалтай холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн. Засгийн газраас хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлээд байгаа. Өргөдлийн байнгын хороонд Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар маш их өргөдөл ирсэн. Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг иргэд өргөдөлдөө дурьдсан байсан. Уг залууд Улсын баатар цолыг өгөх хүртэл санал гаргасан байгаа. Үүнийг шийдэхийн тулд ажиллана" гэв. 

Сүүлийн үед орон нутгийн хуулийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн өргөдөл ихээр ирэх болжээ. Тухайлбал орон нутгийн хууль хяналтын байгууллагууд ах дүү хамаатан саднуудын сүлжээ болж танилынхаа талд шийдвэр гаргадаг болсон гэх гомдлыг иргэд баримт, нотолгоотойгоор ирүүлэх болсон байна.  

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "Манай байнгын хороонд дөрвөн чиглэлийн өргөдөл ирдэг. Түүнд эмнэлгийн тусламж хүссэн, шагналд авахыг хүссэн, гэр, орон байр гуйсан, хууль хяналтын байгууллагыг буруушаасан өргөдөл гомдол л ирдэг. Ирж буй өргөдөл, гомдлын 98 хувийнг энэ чиглэлийн өргөдөл эзэлдэг. Иргэд үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй гэр, оронгүй амьдарч байгаа нь эмгэнэл" гэв. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Hovdchuud

      (202.179.11.18) 2015-12-14 16:48
      • 1
      • 1

      Baatar tsoloor shagnah ni arai l ahdanaa.Tuunii orond Egshiglent Chimee hamtlagiin bagshid gaviyat bagsh tsolig uter turgen olgomoor bn.Nasaaraa hugjmiin bagsh hiij ybaa ahmad bagsh.Uhsen hun bolgond tegeed ch yu ch hiigeegui hund baatar tsol olgoh ni seruuden zuud shuu.

      Хариулах