"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлоо

Twitter Print
2015 оны 12-р сар 14-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Энэ 2015 оны турш олон тэмцээн уралдаан зохиож шинэ бүтэц зохион байгуулалтан дор ажиллаж байгаа Монголын хөлбөмбөгийн холбоо энэ оны шилдэгүүдээ тодрууллаа.

“Алтан бөмбөг” шагналд нэр дэвшиж буй тоглогчдын нэрсийг МХБХ-ны техникийн хэлтсээс гаргасан бөгөөд тухайн жилийн турш оролцсон тэмцээний статистик дүнг харгалзан дэвшүүлжээ.

“АЛТАН БӨМБӨГ-2015” шагналд:

  • Оны шилдэг дасгалжуулагч
  • Оны шилдэг эрэгтэй тоглогч
  • Оны шилдэг эмэгтэй тоглогч
  • Оны шилдэг шүүгч
  • Оны шилдэг гоол
  • 2015 оны бэлгэдлийн 11 тоглогчид тус тус тодорлоо.

Монголын хөлбөмбөгийн холбоо энэ жилээс эхлэн дэлхийн хөлбөмбөгийн холбооны жишгийн дагуу олон төрөлд оны шилдэгүүдээ шалгаруулж байхаар уламжлал тогтсон бөгөөд оны хамгийн нэр хүндтэй шангал буюу "Алтан бөмбөг" шагналын эзнээр 2015 оны үндэсний дээд лиг буюу "Хүрхрээ" дээд лигийн дэд аварга ФЦ Улаанбаатар клубын хагас хамгаалагч О.Баяржаргал тодорсон байна.

Тэрээр энэхүү шагналын анхны эзэн болж байгаа бөгөөд өнгөрсөн лигийн турш гайхалтай тоглолт үзүүлсээр багаа дэд байр эзэлхэд үнэтэй хувь оруулснаас гадна лигийн шилдэг хагас хамгаалагчын шагналыг мөн хүртсэн юм.

Мөн 2015 оны "Шилдэг дасгалжуулагчийн шагнал"-ыг анхны "Хүрхрээ" лигийн аварга ФЦ Эрчим клубын дасгалжуулагч нар болох  Батнасан болон Баттулга нар хүртсэн байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.