Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2015 оны 12-р сар 14-нд 08:59 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр анхаарал болгоомжтой байж ажил төрөл болон хувийн амьдралдаа алдаа мадаг гаргахгүйг хичээгээрэй. Аливаа бүхэн амжилтыг олохгүйг илтгэж байгаа учир онцгой хүчин чармайлт гарган цаг заваа үрэх шаардлагагүйг од гарагс сануулж байна. Шинэ ажил хэргийн түншүүдтэй холбоо харилцаа тогтоосон ч амжилт олох магадал маш бага байна. Долоо хоногийн дундуур хувиа хичээсэн үзэл, түрэмгий зан, хуумгай хөнгөмсөг амлалт, үйл хэрэгт буруугаар үнэлэлт өгөх нь ажлын болон хувийн амьдралыг хэцүү хүнд болгоно. Долоо хоногийн сүүлээр ажил дээрээ цахилгаан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй харьцахдаа туйлын анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Сэтгэл хөдлөл тань ухаан бодлыг тань эзэмдсэнээр хэн нэгэнтэй маргаан зөрчилдөөнд оруулж, улмаар биеийн эрүүл мэндийг муутгана.

Үхэр

Долоо хоногийн эхээр арилжаа наймаа болон мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаа, томилолтыг хойшлуулсан нь дээр. Таны сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. Долоо хоногийн дундуур гэр бүлээрээ эсвэл хамт олноороо нийлэн нэг тийшээ явах аялалыг зохион байгуулснаар таны нэр хүнд тэдэнд боломжийн хэрээр өсөх болно.Хувь тавилан урьдчилсан арга хэмжээ авахыг зөвлөж байна. Бодол санаанд тань байсан зүйлд бодит шинэ аргыг хэрэглэхийг зөвлөж байна, эсвэл өөр хэн нэгэн хамтрагчтайгаа шийдвэрлэ. Долоо хоногийн сүүлээр өөрийн зарлагыг тооцоолж бодит ашгийг бод. Хэрэв та дотроо бодолтой, дороо суурьтай мөн болгоомжтой байвал ямар нэгэн асуудлууд таатайгаар зөвшөөрөгдөнө.

Ихэр

Долоо хоногийн эхээр удирдлагатайгаа, хамт ажиллагсадтайгаа өндөр дуугаар ярихаас зайлсхий. Ямарваа нэгэн шинэ ажил нурах магадлал өндөр, хүсэж буй амжилтыг авчрахгүй. Ажлын дараа гэртээ яарах хэрэгтэй ба ганцаар орой үдшийн цагаар зугаалах хэрэггүй. Долоо хоногийн дундуур санхүүгийн хүрээнд золгүй зүйл учирч болзошгүй, мөн түүнчлэн бодлогогүй үрэлгэн зангаасаа болоод алдагдалд хүрч болзошгүй. Хувь заяа таныг туршиж байна, таны зан чанарыг шалгаж байна. Тулаан, зодоон байлдаан зүүдлэгдвэл урьдчилан тааварлахааргүй ажил ундарч мэднэ. Долоо хоногийн сүүлээр зохион байгуулах авьяас, олныг байлдан дагуулах чадвар тань санаа нэг хүмүүсээр эгнээгээ тэлэхэд нь тусална. Таныг таатай бэлэг, шинэ танил хүлээж байж магадгүй. Хувийн амьдралд гэнэтийн асуудал гарч ирэхийг одод сэрэмжлүүлж байна.

Мэлхий 

Долоо хоногийн эхээр материаллаг байдалд бага зэрэг эерэг өөрчлөлт гарна. Олон гэр бүлд өнөөдөр нэмэлт орлого орно. Олон гэр бүл хуримын ёслолын ажиллагаагаа хойшлуулах талаар ярилцана. Долоо хоногийн дундуур харьцаа тасрах эсвэл өөрчлөгдөнө. Ажил хэрэгч энэ ордныхон түнштэйгээ санхүүгийн зөрчилдөөнөө нэг тийш нь болгоно. Хүсч буй зүйлээ хурдан авах дур хүсэлдээ бүү авт. Ажлаа солих боломжийг бүү алд. Азтай санал байх магадлалтай. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгч хүмүүсийн ажил муугүй далайцтай явагдаж зарим хүмүүсийн ажиллах чадвар бусдыг гайхшруулна. Биеийн хүчний ажил хийх нь тустай. Хэрвээ та энэ байдлыг даван туулж чадвал бүх зүйл сайн сайхан байх болно. Хэт ядрах, өвчин тусахаас сэрэмжил.

Арслан

Долоо хоногийн эхээр ажил хэрэгт бүтээлчээр хандах нь хамгаас чухал байна. Ойр дотнын хүмүүст тэсвэр тэвчээртэй, халамжтай ханд, ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа онцгой анхаараарай. Азгүй байдлын үндсэн шалтгаанууд нь таны өөрийн хэт итгэлтэй, хэт шүтэн бишрэгч чанарууд юм. Долоо хоногийн дундуур энэрэнгүй нигүүлсэнгүй үйлс нь хамтран зүтгэгч, найз нөхөд, ойр дотнын гэх зэрэг эргэн тойрны бүх хүмүүст хэрэгтэй байна. Нөхцөл байдал танаас шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. Долоо хоногийн сүүлээр танд хандсан хүмүүсийн гуйлтыг зөвшөөрөх үгүйгээ сайтар тунгаан бодох хэрэгтэй бөгөөд магадгүй эрсдэл хаана ч хэдийд ч гараад ирж болдгийг санаарай. Гадаад валютийн үйлчилгээ тооцоондоо сонор сэрэмжтэй бай.

Охин

Долоо хоногийн эхээр таны дэвшүүлсэн санал санаачилга нь дарга, удирдах албан тушаалтны зүгээс сайшаал дэмжлэгийг авч чадна. Төлөвлөгдөөгүй холын аялалд гарах магадлал маш өндөр байна. Хэрвээ та энэ үед харилцан буулт хийхгүй бол нөхцөл байдал хамгийн дээд цэгтээ хүрч аюул нүүрлэхийг анхаараарай. Долоо хоногийн дундуур таны сэтгэл санаа тайван амгалан, эрүүл мэнд сайн байна. Энэ бүхэн оройг сайхан өнгөрөөж, ойр дотнын хүмүүс болон үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд нийцтэй байдлыг үүсгэж, гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр танд амрах зайлшгүй шаардлага хэрэгтэй байгаа ба өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих нь зохилтой. Хэрвээ та маш ухаантай бодлоготой, анхаарал болгоомжтой байж чадвал бүх асуудлыг шийдвэрлэж чадах болно. Өөдрөг үзэл санаа өсөн нэмэгдсэнээр ертөнцийг өөрөөр харах болно. Та сэтгэл хангалуун, баяр хөөрөөр дүүрэн байж үдшийг сайхан өнгөрүүлнэ.

Жинлүүр

Долоо хоногийн эхэн бол хууран мэхлэлт, төөрөгдөл, үл ойлголцолтой тулгарах үе юм. Эргэн тойрны зарим нэг таагүй зантай хүнээс хол байхыг зөвлөж байна. Таны амжилт үнэлэлт дүгнэх ухаанаас шууд хамааран үнэлэгдэх болно. Мөн чухал шийдвэрийг хэрхэн шийдэж байгаагаас шууд үнэлэгдэнэ. Ажил хэргийн идэвх зүтгэлтэй, хариуцлагатай байснаар ашигтай захиалга авах эсвэл ашигтай төсөлд хамтран ажиллах таатай санал ирнэ. Гэр бүлийн байдал сайжирч, хайр дурлалд амжилттай байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Мэргэжлийн цар хүрээнд хамтрагчтайгаа гэрээ хэлэлцээр хийх эсвэл удирдлагатайгаа үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Ямар нэгэн чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Таны амьдралын хүрээнд тийм таатай байхгүй байна. Азтай ч байна, азгүй ч байна. Таагүй зүйл нь, хэн нэгний далд явуулга хов живээс болно.

Хилэнц

Долоо хоногийн эхээр маш чухал яриа хэлэлцээр хийгдсэнээр таны бизнест ашиг авчрах болно. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Шинэ зүйл нээх, төлөвлөгөөндөө залруулга хийхэд таатай өдөр. Найз нөхөдтэйгээ уулзах, нөлөө бүхий хүнтэй уулзахад бүү татгалз. Сонголтоо зөв хийгээгүйгээс болж гэр бүлд хүчтэй асуудал тулгарч болзошгүй байна. Залуу хосуудад үл ойлголцол тулгарах магадлал өндөртэй байх тул сайн ярилцахыг чухалчлаарай. Сэтгэл хөдлөл өндөр эсвэл гаднын хүчин нөлөө таныг бүрэн эзэмдэх болно. Болгоомжтой, байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр хар хүч төвлөрөх бүхий л газраас хол байхыг зөвлөж байна. Гэр бүлийн уур амьсгал хэлбэлзэлтэй байх бөгөөд бүгд танаас хамаарна. Энэ нь танаас онцгой хариуцлагатай байхыг шаардах болно. Өнөөдрийн бүхий л зүйлийг гэгээрэхэд зориул.

Нум

Долоо хоногийн эхэнд шинэ мэдээ, нөхөрсөг зөвлөгөө, төрөл садантайгаа уулзах нь материаллаг байдалд сайнаар нөлөөлж, санхүүгийн огцом өсөлтөд хүргэнэ. Одод нь хамтрагч нартайгаа анхааралтай хандах, гаднын улсуудын үзэлд найдсаны хэрэггүйг анхааруулж байна. Хуримтлагдсан ажил эсвэл урьд жилийн биелүүлээгүй ажлаа яаралтай биелүүлэх хэрэг гарна.Оддын таагүй байрлал нь эрэгтэйчүүдийн биеийн байдалд муугаар нөлөөлж магадгүй. Удирдах албаныханд таатай. Албан тушаалд эерэг өөрчлөлт гарна. Төлөвлөгөө ба зорилгоо нууцлах хэрэгтэй, учир нь муу санаатнуудын хор хөнөөл, хамтран ажиллагсдын атаархал нь ажлын дэвшилд саад болно. Төсөв төлөвлөгөө, гэрээний ажилдаа нямбай ханд. Бүх ажил, асуудлыг үр өгөөжтэй шийдэхийг хичээ.

Матар

Энэ долоо хоног амжилт ололтоор дүүрэн бялхах болно. Энд таны өмнө торойх саад тотгор үгүй тул юу хүссэн бүхнээ авах боломж байна. Магадгүй, албан тушаалын шатанд шилжилт хөдөлгөөн хийгдэж мэдэх ба харин аль чиглэлд, дээшээ юу, доошоо юу гэдэг нь зөвхөн танаас л шалтгаална. Ажил албан дээр үл ойлголцол болох аюул байна. Санаа муутан таныг хорлохоор завдаж байгаа тул анхаарал болгоомжтой байж ямар нэгэн бодлогогүй шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна. Та хүсэхгүй байгаа тул ямар нэгэн агуу том төсөл төлөвлөгөөг дэвшүүлэн тавих нь эрт байна. Гэвч цаг нь ирсэн тул энэ тухай бодох хэрэгтэй. Бүтээл туурвил энэ бол таны өнөөдрийн хийх ёстой ажил. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл, хийж гүйцэлдүүлэх ажил хэрэг нь шинэ зүйлийг бий болгож, урьд өмнө нь хүрч байгаагүй өндөрлөгт аваачин таны амьдралыг үндсээр нь өөрчилж мэднэ.

Хумх

Долоо хоногийн эхээр одод танд аялалыг ивээнэ. Ямар ч байдлаар хол зорчиход амжилттай байна. Од гарагийн ивээл дор шинэ захиалга эсвэл үйл ажлын шинэ төрлөөр ажиллах санал ирж болно. Өөрийн зөвшөөрлөө өгөхийг бүү яар. Харин долоо хоногийн дундуур шинэ ажилд ороход, шинэ танилтай болоход сайн. Хэрвээ танд гэр бүл байгаа бол түүнд их анхаарал тавихыг хичээгээрэй. Ерөнхийдөө долоо хоногийн эцэст таны санхүүгийн байдалд сайн байна. Таны олон авьяас, тэр тусмаа удирдах авьяас илэрнэ. Удирдлага ба хамт ажиллагсадтайгаа харилцах харилцаа нь сайжирна. Харин ганц бие бол, энэ хайр нь аз, харилцааны баяр баясгаланг авчирна.

Загас

Долоо хоногийн эхэнд амьдралын хүч унаж өөртөө сэтгэл хангалуун бус болж, тавьсан зорилгодоо итгэлгүй, ажиллах сонирхолгүй, чадваргүй, бие тавгүйрхэх шинжтэй байна. Үнэт эдлэлээ алдах, дээрэмдүүлэх, санхүүгийн бэрхшээл учрах зэрэг таагүй зүйлс тохиолдож болзошгүй. Шинэ ажил эхлэх, санасан бодсон зүйлээ биелүүлэхэд тааламжтай. Амьдралын эрчим нэмэгдэж ойр тойронд байгаа хүмүүсдээ таатай сэтгэгдэл төрүүлнэ. Зорьсон зорилго руугаа зоригтойгоор алх. Таны биеэ тоох хандлага чинь орчин тойрныхоо хүмүүстэй маргалдах шалтгаан болно. Таны аура бүрхэвч хүчирхэгжиж, дур булаам харагдан, зорилгодоо хүрнэ. Гагцхүү худалдаа наймааны ажилд хуурагдаж болзошгүйг одод анхааруулж байна. Шинэ хүнтэй танилцах нь таатай. Үр хүүхдэдээ анхаарал тавь, гэрийнхээ орлого зарлагыг тооцоол. Өөрийн зарлагадаа шүүмжлэлтэй ханд.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.