Дэлхийн хамгийн сонирхолтой шинэ жилийн 11 сүлд мод

Шинэ жилийн баяр бол бид бүхний хүсэн хүлээдэг, хамгийн сайхан баяр. Мэдээж энэ баярыг гацуур модгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Дэлхийн өнцөг булан бүрт улс орнууд өөрсдийн хамгийн шилдэг гэсэн сүлд модоо сүндэрлүүлж үүнийг нь ч үзэж сонирхохоор нутгийн оршин суугчид болон жуулчид ирдэг. Ингээд дэлхийн хамгийн үзүүштэй сүлд моддыг танилцуулж байна.

Парис, Франц

25 метрийн урттай энэхүү гацуурыг Францийн Galeries Lafayette нэртэй дэлгүүр засчээ.

Мельбурн, Австрали

Энэхүү сүлд модыг лего тоглоомны хагас сая ширхэг деталийг ашиглан бүтээжээ.

Вильнюс, Литва

Зул сарынхаа модоо сүмийнхээ талбайд ийнхүү сүндэрлүүлсэн байна.

Нью-Йорк, АНУ

Зул сарын модны тансаг нээлтээ Рокфеллер төвд хийсэн аж.

Тигусигальпа, Гондурас

Хэмжээ болон ер бусын байдлаараа Гиннесийн амжилтын номонд уг мод нь бичигджээ. Энэ модыг бүтээхэд ойролцоогоор 3 мянган хүн оролцсон байна.

Губбио, Итали улс

Губиогийн оршин суугчид Инжино уулынхаа моддыг ашиглан ийнхүү сүлд модоо гэрэлтүүлсэндээ тэд туйлын их баяртай байгаа аж. Уг модны өндөр нь 650 метр, 1991 онд Гиннесийн номонд орж байжээ.

Тайпей, Тайвань

LED гэрлээр бүтсэн уг модны өндөр нь 36 метр. Баяр болох хүртэл бүтэн сарын хугацаанд орой бүр нар жаргасны дараа гэрлийн шоуг хагас цаг зохион байгуулдаг.

Рио-де-Жанейро, Бразил

Энэ зул сарын мод нь хамгийн том мод бөгөөд түүний урт нь 82 метр. Уг зул сарын модыг Лагоа нуурын дунд тусгай хөвөгч тавцанд байрлуулдаг. Жил бүр сүлд модыг янз бүрээр чимэглэж, төрөл бүрийн гэрлийн шоуг зохиодог. Тухайлбал гэрлийн шоуг 4 үе шаттай явуулдаг.

Вашингтон, АНУ

Үндэсний зул сарын модоо бүтээхдээ ихээхэн хөлс хүч зарцуулдаг.

Библос, Ливан

35 метрийн урттай зул сарын энэхүү модыг дэлхийн хамгийн эртний боомтод сүндэрлүүлдэг.

Турин, Итали

Гайхамшигтай зул сарын модыг Пьяцца Кастелод харж болно.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.