Шинэ жилээр заавал очиж үзэх ёстой 10 газар

Бөмбөрцөг дэлхийг эзэгнэн буй бусад ард түмэн шинэ жилийг хэрхэн тэмдэглэж, гудамж талбайгаа ямархуу байдлаар засаж чимэглэдгийг үзэж, шинэ содон бүхнээр дүүрэн мартагдашгүй дурсамжтай болохыг хүсвэл бидний санал болгож буй дараах газруудаар зочлоод нэг үзээрэй.

Брюгге, Бельги

Он цагийн түүхэн ном мэт сүндэрлэх Бельгийн нийслэл Брюгге шинэ жилээр улам ч онцгой өнгө төрхтэй болдог. Шинэ жилийн баярт зориулсан дэлгүүр хоршоо, сүрлэг гацуур мод, мөсөн хотхон, морин тэрэгтэй үзүүлбэр гээд л энд үзэж сонирхох зүйл мундахгүй.

Торонто, Канад

Өвөл болж Канадын Торонто хот хунгар цасанд хучигдаж, гэрлэн чимэглэлээ өмсөн шинэ жилийн баярт бэлэн болжээ. Эндэхийн нүд булаам байдлыг нүдээр үзэхээс гадна мөсөн талбай дээр гулгаж мартагдашгүй цаг мөчийг өнгөрүүлээрэй.

Рио Де Жанейро, Бразил

Жил бүрийн шинэ жилээр зуун мянган хүн Бразилын Рио Де Жанейро хотыг зорьдогийн шалтгаан нь нуурын мандал дээр хөвж буй асар том сүлд мод билээ. Баярын үдэш уг гацуураас салют буудуулж, сүрлэг дуу хөгжим эгшиглэн зүрх сэтгэлийг догдлуулдаг нь туйлын гайхамшигтай.

Токио, Япон

Дэлхий ертөнцийн бас нэгэн чимэг болсон арал улс болох Япон ч шинэ жилээр сая сая гэрлэн чимэглэл дэлгэж, дуу хуур болцгоон жинхэнэ баярын уур амьсгалыг бүрдүүлдэг байна.

Сингапур

Хэрэв та дулаахан цаг ууртай газарт шинэ жилээ тэмдэглэхийг хүсвэл Сингапурт зочлоорой. Энд “Халуун орны зул сар” гэдэг нэртэй фестиваль арван хоёрдугаар сарын турш үргэлжилдэг. Орчард-роуд ба Марина Бей дүүргүүд бүр ч онцгой гоёмсог бөгөөд дэлгүүрүүд нь шинэ жилээр амралтгүй ажилладаг.

Лондон, Англи

Үдэшлэг цэнгээнээрээ алдартай Англичууд шинэ жилийг ээлж дараалан үргэлжлэх цэнгүүн, тоглоом наадам, уралдаан тэмцээнээр дүүрэн өнгөрүүлдэг. Гудамж талбай нь ч хараа булаам гэрэл чимэглэлээр баян.

Эрфурт, Герман

 

Үлгэрийн мэт орчинтой Эрфурт хотод шинэ жилээр зочилсон хэнд ч дэлхий дээр ийм газар байдаг гэж үү гэмээр бодол төрнө. Эндэхийн хөшөө дурсгал, гэрэл чимэглэл нь давтагдашгүй онцгой төдийгүй зул сард зориулан 200 гаруй дэлгүүр ажилладаг.

Вена, Австри

Австрийн нийслэл, хамгийн том хот нь болох Венад арваннэгдүгээр сараас эхлээд л үлгэр домгийн өнгө төрх цогцолж эхэлдэг. Шинэ жилийн дэлгүүрүүдийн тансаг бараа, бэлэг дурсгалын бүтээлүүд, хоол хүнс нь дэлхийн өөр хаана ч байхгүй билээ.

Нью-Йорк, АНУ

Нью-Йорк хотод шинэ жилээр зочлох завшаан тохиолдвол “Rockfeller” хэмээх үлэмж том гацуур модыг заавал очиж үзээрэй. Модны эргэн тойрон дахь орчин, тэнд зохион байгуулагдаж буй баяр наадмууд нь зүгээр л гайхамшиг.

Копенгаген, Дани

 

Данийн нийслэл Копенгаген хот жил бүрийн өвөл шинэ жилийн баяр зориулагдсан дэлгүүрүүдээр дүүрсэн үзэсгэлэн төгөлдрийн дээд болон хувирдаг. Та энд зугаалах зуураа шинэ жилийн холбогдолтой бэлэг дурсгал, хувцас хунар, хүнсний бараа худалдаж аваад зогсохгүй галзуу хулгана дээр сууж, шоу цэнгээн үзэж баярлан цэнгэх боломжтой.

www.bunny.mn

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.