Монголбанк 14 тонн алт худалдан авчээ

2015 оны 12-р сар 10-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Монголбанк энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22%-иар өссөн дүн юм.

Алт үйлдвэрлэгчид оны эхний хагаст 3 тонн 761.7 кг алт тушааж байсан нь өмнөх оны мөн үеэс 11%-иар буюу 335 тонноор бага байв. Тэгвэл сүүлийн 5 сард алт тушаалт огцом нэмэгдэж, 10 тонн 627.5 кг алт тушаажээ. Дээрх хэмжээний алт нь Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая доллараар нэмэгдүүлж байна.

Ирэх жил Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 20-24 тоннд хүрнэ гэсэн таамаглал байгаа аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Түвшин

      (182.160.35.197) 2015-12-10 17:49
      • 0
      • 0

      Ганаа дүү Монголбанк хэзээнээс алт "олборлодог" болоо вэ, айн...

      Хариулах