Ариун дагшин Ганга хэмээх нэгэн их усан

Twitter Print
2018 оны 04-р сар 10-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Бурханы шашинтнууд Энэтхэгийн их мөрөн Гангыг ариун дагшин хэмээн дээдэлж  ирсэн түүх бий. Учир нь домогт Ганга мөрнийг дээд тэнгэрээс алдагдсан их ус гэдэг билээ. Гэвч энэ цагт ариун дагшин энэ мөрний булингар буртаг дэлхий дахины гайхашруулсаар байна.

Саяхан Их Британийн Ньюкаслийн их сургуулийн эрдэмтэд Делид төвлөрдөг Энэтхэгийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгаа шинжилгээний ажлын дүн цочролд оруулахаар “аймшигтай”гарчээ.

Эрдэмтэд бүтэн жилийн турш Ганга мөрний олон хэсэг газраас дээж авч хими, органик нэгдлийнх нь судалгаа хийсэн бөгөөд таваас зургадугаар сард мөрний ус онцгой ихээр бохирдож, амьд организмыг үхэлд хүргэх нян, бусад амьд биет, ялзмаг хэвийн хэмжээнээс 60 дахин ихэсдгийг тогтоосон гэнэ. Учир нь энэ цаг үед Буддын шашны их мөргөлийн газар болох Ришикеш, Харидвар, Бенарест мөргөлчид хэдэн саяараа цувж, мөрний усанд угаал үйлдэн шашны зан үйл хийдгээс  жилийн бусад цаг үеэс илүү онцгой бохирддог байна. Хамгийн аюултай нь бохирдсон усанд үржих нян, амьд организм, ялзмаг үхэлд хүргэх гэдэсний өвчлөл, амин тус эрхтнийг барин тусч, антибиотикт дийлдэшгүй тэсвэртэй босон байдаг аж. Энэ бол хүн төрөлхтний хэрэглэж ирсэн сүүлийн үеийн эм бэлдмэлд дасан зохицож, дээлдэхээ боьсон бичил организмууд гэнэ. Судалгааны удирдагч профессор Дэвид Грехемийн өгүүлсэнээр, хэрвээ ийм бичил биетүүд цэвэр усанд орох юм бол, тэр дороо хурдтай тархаж, тэмцэхийн аргагүй аюултай хор уршиг дагуулах бөгөөд "Энэ бол зөвхөн Энэтхэгийн бэрхшээлтэй асуудал бус, дэлхий нийтийн анхаарлыг татах ёстой. Дэлхий бусад газар оронд ч шашны зан үйлтэй холбоотой газар усны бохирдол үүссэн байдаг" аж.

Харамсалтай энэтхэгчүүдийн дээдлэн шүтдэг Ганга мөрнийг бохирдсон ногоон ус болгон хувиргахад гадаадын аялагч жуулчид болоод энэтхэгчүүд асар их гүйцэтгэсэн түүхтэй. Аль тэртээ XV зуунд Энэтхэгийн аугаа найрагч Кабир Ганга мөрний тухай шүлэглэхдээ "Хүн, амьтны хүүрээр овоорсон там урсан ирж байна” гэж байжээ.

Харин Энэтхэгийн хүн ам зургаан зууны өмнөөс шороон түмэн болж эхэлсэн тэр цагаас Ганга мөрний асуудал хурцдаж ирсэн түүхтэй гэнэ. Өнөөдөр Ганга мөрний сав газар хагас тэрбум илүү хүн ам аж төрж байгаа нь нэг хавтгай дөрвөлжин бээр газар нутагт 1000 хүн буюу дэлхийд хамгийн шигүү суурьшил бөгөөд эдгээр хүмүүс жил тутамд 1,3 тэрбум литр бохир ус мөрөнд цутгадагийн дээр нас барагсадаа хайлах зан үйл хийхдээ дутуу шатсан бие цогцосыг нь тэр чигт усанд үйдэг байна. Сонирхолтой нь “ариун” мөрөнд ус цэвэрлэх ямар ч байгууламж байдаггүй аж.

Энэ  учраас сүүлийн үед энэтхэгчүүд ч үхлийн аюул нуугдсан ариун усныхаа тухай дурсахаас зайлсхийдэг болсон байна. Уг нь өндөр уулсаас эх авдаг Ганга мөрөн мөнгө зэрэг  олон төрлийн металлын орд газруудаар дайрч өнгөрдөг учир урсгал дундаа өөрийгөө цэвэршүүлдэг гэж эрдэмтэн мэргэд ярьдаг бол орон нутгийн оршин суугчид өөрсдийн бие организмд өвчинд тэсвэртэй бичил биет үүссэн байдаг гэж үздэг байна.

Тиймээс ч ариун дагшин мөрний эрэгт очсон жуулчдад хөтөч нь нас барсан хүний аманд мөрнөөс ус хутган цутгаж " амь оруулдаг " сэтгэл хөдөлгөм түүх ярьж зогсдог нь ердийн явдал байдаг бол аялалын хөтөч, жуулчдыг хэлсэн ярьсандаа итгүүлэхийн тулд бүр мөрний усаар хөвж яваа завины хашлага давуулан гар сунгаж, ус утгаж аваад хэдэн балгыг нүүр бардам залгилах удаа ч байдаг байна. Хачирхалтай. Гэвч ариун дагшин Ганга мөрөн бол Энэтхэгчүүдийн үндэсний бахархал, үхэртэй нэгэн адилаар. Гадаад улс орнуудад ч бурханы шашинтай түмэн олон бахархах нь бий. Ганга мөрний ариун усаар угаагдсан бодь модны навч, ус шингээсэн эд өлөг ч гэдэг юмуу, ариун усаар адисласан хэвийн боов гэх зэргээр сэтгэх бизнес ухаан ч уралдуулдаг. Харамсалтай нь ариун их усан өнөөдөр аюулын ноцтой цалам болчихоод байгааг шашны түүх домогтоо оройдоо хүртэл итгэл үнэмшилтэй Энэтхэг улсын хувьд ойлгодоггүй. Гэхдээ сүүлийн үед  ариун мөрөн нэг талаас сая сая мөргөлчдийн дээдийн шүтээн хэрнээ нөгөө талаас сүүлийн үеийн өндөр технологийн цэвэрлэх байгууламжаар даруй цэвэрлэх шаардлагатай байгалийн усан судал гэдгийг эцсийн эцэст аргагүй хүлээн зөвшөөрсөн байна. Ийм нэгэн их түүхтэй их усан газрын холд мяралзан урссаар.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • НҮ

      (49.0.214.232) 2017-05-10 03:02
      • 0
      • 0

      БАЛАЙ ХАР ЭНЭТХЭГ ХУЖАА НАР ҮХЭЖ ДАЛД ОРЖ БАЙГАЛЬ ОРЧИН СЭРГЭЭГДЭЭСЭЙ

      Хариулах