Гар утасны аппликейшн ашиглан гуталныхаа өнгийг өөрчилж болно

2015 оны 12-р сар 10-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

“ShiftWear” брэндийн толилуулсан шинэ гутлыг ирээдүйн гуталны ертөнцийг өөрчилнө гэж үзэж байна. “Электрон” гадаргуутай энэ гуталны гаднах өнгийг гар утасныхаа аппликейшн ашиглан өөрчилж болдог аж.

Уг төслийг хэрэгжүүлэх нийтийн хандивийн сан одоогоор мөнгөө хуримтлуулж байгаа гэнэ. (40 мянган ам.долларыг одоогийн байдлаар хуримтуулжээ) Хэрвээ хэрэглээнд гарвал хүмүүс гуталныхаа гаднах өнгө, үзэмжийг өөрсдөө зохиох боломжтой болно. Өөрөөр хэлбэл ямар ч хувцас өмссөн түүнтэйгээ хослуулж болдог болно гэсэн үг.

Гуталны материал электрон боловч амархан эвдэрдэггүй, удаан өмсөж хэрэглэхээр хийгдсэн. Урагдаж, дүрс нь эвдрэхгүй, мөн ус нэвтэрдэггүй тул угаалгын машинаар угаах боложмтой. Электрон гадаргуу нь гутлыг өмсөж байгаа эзнийхээ алхаа гишгээ тутамд цэнэг авдаг бөгөөд утасгүй сүлжээг ашиглан гар утастай холбогдоно. Цэнэггүй болсон ч өмсгөл өөрөө үрэлтийн дүнд цахилгаанжин зургаа хадгалж үлддэг.

“ShiftWear” гутал өндөр, нам түрийтэй, янз бүрийн хувилбараар хийгдэх боловч эцсийн эцэст хүмүүс түүний загвар бус “материал”-ынх нь онцлогийг харж худалдан авдаг болно хэмээн бүтээгчид хэлжээ. Гуталны гадаргуун өнгийг өнгөцхөн өөрчлөх бус харин өндөр нягтаршилтай хөдөлгөөнт зургаар тохируулж болно.

Худалдагч нар мөн өөрсдийн дизайныг бүтээж албан ёсны веб сайт руу нь илгээснээр “ShiftWear”-ын гар утасны аппликейшн дээр загвараа нэмүүлэх боломжтой. Апп. дээрээс шинэ загварыг татаж авсан даруйдаа гуталны үзэмжийг өөрчилнө.

“ShiftWear”-тэй төстэй гутлыг үйлдвэрлэхээр төлөвлөсөн өөр нэгэн компани бол “Indiegogo”. Тэд ирэх жилд Нью-Йорк дахь салбартаа тус гутлыг 150-аас 350 ам.долларын үнэтэй зарахаар төлөвлөжээ. Таван хүн аль хэдийнэ урьдчилсан захиалганд хамрагдан тус бүр 1000 ам.доллар төлсөн байна. Тэгэхлээр ухаалаг утас барьдаг залуус маань удахгүй ухаалаг пүүзтэй болох цаг ойрхон байна гэж хэлэхэд хилсдэхгүй биз.

Эх сурвалж: Tech Times

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.