"Лалын улс" бүлэглэл хүчирхэг төрт улс болжээ

Twitter Print
2015 оны 12-р сар 12-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

"Лалын улс" бүдэглэл үнэн хэрэгтээ төрт улс байгуулчихаад байгаа аж.

Ирак, Сирийн хэсэг газар нутагт хяналт тогтоосон тус улс одоо төрийн захиргааны байгууллагууд болон төрийн сантай болоод зогсохгүй эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн тухай The Guardian мэдээлсэн байна

Их Британийн уг хэвлэлд тэмдэглсэнээр, “Лалын улс” бүлэглэл "Төрийг удирдах зарчим" хэмээн нэрлэгдэх  24 хуудас баримт бичиг боловсруулсан бол уг баримт нь олон улсын харилцаа, байгалийн баялаг, тэр дундаа байгалийн хий, газрын тосны баялаг зарцуулах төвлөрсөн удирдлага, хяналт тогтоох, ухуулга сурталчилгааны өндөр үр ашигтай механизм бий болгох зааварчилгаа байгаа аж.

Хэвлэлд онцолсноор, "Уг баримт бичиг нь жихадын сүүлийн тавин жилийн түүхэн дэх хамгийн баян, хамгийн хатуу сахилга баттай бүлэглэлийн төрийн амбициыг илтгэн харуулж байгаа" аж. Үүгээрээ “Лалын улс” зөвхөн цус урсгасан харгис зандалчид бус эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлж, худалдаа, харилцаа, ажлын байрны асуудал анхаарал хандуулах болсон ердийн төрт улс мэт.

"Лалын улс" бүлэглэл зөвхөн лалын дайчдын бөөгнөрөл бус, систем зохион байгуулалтынхаа хувьд бүр "Аль-Каида"-г хол хаясан  бөгөөд "цэргийнхэний өмнө тавигдаж байгаа зорилго нь зүгээр нэг энгийн арифметик бодлого биш болж" хэмээн The Guardian үзсэн байх аж.

“Лалын улс”-ыг үндэслэн байгуулагчид газар газрын жихадуудыг нэгтгэсэн маш өвөрмөц соёл бий болгохыг зорьж байгаагийн дээр "өөрсдөө зэр зэвсэг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх" хэмжээнд хүрч, "аюулгүйн тусгай бүс" байгуулах зорилт тавьж байгаа аж.

Баримт бичиг ёсоор мөн шинээр ирсэн дайчдыг сургаж бэлтгэхдээ ахмад дайчид нь жил бүр хоёр долоо хоногийн сургалт зохион байгуулах бөгөөд "цэргийн технологи, байлдааны бэлтгэл, зэвсэг эзэмших хамгийн сүүлийн үеийн дэлшилтэт арга ажиллагаанд" хамрагдаж байх ёстой гэнэ. Баимт бичигт мөн хүүхдүүдийг байлдааны бэлтгэлд хамруулах тусгай бүлэг орсон байгаа аж.

Эх сурвалж: http://www.theguardian.com/

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.