Кекс хийх хялбар арга

Twitter Print
2018 оны 06-р сар 09-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

12-р сар гарахаар амттай зүйлс идмээр, өөрийн гараар хиймээр, зочдоо түүгээрээ дайлмаар санагддаг л биз дээ. Харин яг ямар дессерт хийхээ мэдэхгүй байгаа бол бид танд туслая. Гэрийн нөхцөлд кекс хийх хялбархан аргыг хүргэж байна.

Орц

- 7 гр Ваниллин

- 10 гр (1 амны халбага) хөөлгөгч нунтаг

- 3 ширхэг өндөг

- 9 амны халбага сахар

- 9 амны халбага гурил

- 100гр урагамалын тос

- 100гр сүү

Кексээ норгохын тулд:

- 200мл ус

- 10 амны халбага сахар

- 1-2 амны халбага какао

- Сүү, жимсний шүүс (жүүс)

Бэлтгэх нь

Өндөг сахараа хийн холигчоор (цахилгаан эсвэл гар холигч байж болно) хөөсөртөл нь хутгана. Сайтар хутгасаны дараа тосоо нэмж холино. Ванилин, хөөлгөгч нунтгаа гурилтайгаа холиод сайтар хутгана.

Өндгөн бэлдмэл дээрээ гурилаа нэмээд хутгаад сүү нэмж эвлэтэл нь хутгана. Бэлэн болсон зуурмагаа листэн дээрээ асган жигдлэн тараагаад 200 градуст халаасан зууханд хийн 15-20 минут шарна.

Кексээ норгохын тулд:

Хүйтэн усан дээрээ какаогоо хийн сайтар хутгаад галаа асааж сахараа нэмэн буцалгаад галаа салгаж хөргөнө. Эсвэл хүйтэн сүүг бэлэн болсон кексэн дээрээ жигд асгана.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.