2015 оны хамгийн шилдэг ухаалаг 18 төхөөрөмж

2015 онд олон шилдэг бүтээлүүд хийгдсэнээс хүмүүст тааламжтай санагдсан болон амьдралд хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Хамгийн аюулгүй ачааны машин

Ид шидийн мэт санагдаж байна уу? Самсунг компаниас уг технологийг Аргентинд нэвтрүүлжээ. Гүйцэж түрүүлсэнээс үүдэн гардаг автозамын ослоос бүрэн сэргийлдэг аж.

Ховерборд

Өөрөө явагч төхөөрөмж нь хүний биеийн жингээр удирдагддаг бөгөөд янз бүрийн үйлдэл хийж болохоос гадна бүжиглэсэн ч болдог гэнэ.

Хийсвэр байдлыг бодит болгогч төхөөрөмж

Google нүдний шилнээс ялгаатай нь илүү бодитой байдаг төдийгүй Microsoft компаниас гаргасан бас нэгэн хувилбар болох Microsoft HoloLens –ийг танилцуулжээ. Энэхүү төхөөрөмжийг НАСА Марсын гадаргууг загварчлахад ашигладаг.

Хоол хийж сургах хайруулын таваг

Хоол хийхийн тулд уг хайруулын тавгийг халаахад л хангалттай гэнэ. Ямар нэгэн хоол хийлээ гэхэд хоолны үйл явцын талаар хайруулын таваг өөрөө мэдээлдэг. Тухайлбал стейк шарахад шаралтын хэмжээг хүртэл заадаг.

Ус цэвэршүүлэгч ном

Энэ номын хуудсууд нь усыг шүүхэд зориулагдсан бөгөөд аюултай нянгуудыг 99 хувь хүртэл шүүж цэвэрлэдэг. Номын хуудсуудад ашиглах заавар бичигдсэн байдаг.

Эрч хүч, энергиэр цэнэглэгч гоймонгууд

Уг гоймонг улаанбуудайн гурилаар биш, самраар хийдэг. Ердийн гоймонгоос ялгаатай нь уургийг 2 дахин их, эслэгийг 4 дахин их, түүнчлэн нүүрсус, цавуулаг агуулдаг. Эрч хүчээр цэнэглэгч гоймонг гаргасан компани тун удахгүй ийм төрлийн будаа, пиццаг хүртэл гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Далайн хог хаягдал сорогч төхөөрөмж

Дээрх төхөөрөмжөөр далайн хур их хог хаягдлыг цуглуулдаг бөгөөд зардал ихтэй, цаг хугацаа их шаардсан үйл ажиллагаа юм. Төслийг санаачлагчид уг төхөөрөмжийг  эргэн тойрон 100 км-ийн зайд орших хог хаягдлыг цуглуулдаг байхаар зохион бүтээжээ.

Программчлалд сургах бөмбөг

Сүүлийн үед программистуудын эрэлт хэрэгцээ өссөөр байгаа тул Made by Many компани хүүхдүүдэд эртнээс уг програмчлалыг зааж сургах зориулалттай бүтээгдэхүүн гаргасан нь энэ. Hackball тоглоомыг гар утасны аппликэйншнтэй уялдуулан бүтээсэн бөгөөд энэ нь хэрэглэгчдэд программ сурах боломжийг бүрэн олгодог.

Агаар бохирдуулагчийг илрүүлэгч

Агаар бохирдуулагчийг илрүүлэх төхөөрөмж нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх агаараарын орц найрлагыг тодорхойлж хүмүүс бохирдолтой агаараар амьсгалж байгаа эсэхийг шалгадаг. Ялангуяа тоосны харшилтай хүмүүст явган аялал хийхэд нь хүртэл мэдээлэл өгч тус болдог.

Усан массаж хийдэг дүүжин ор

Гайхалтай уг бүтээгдэхүүн Hydro Hammock нь хүн болгоны хүсдэг зүйл юм.

Хаалга автоматаар түгжих төхөөрөмж

Заримдаа хаалгаа түгжихээ мартчихдаг, эсвэл хаалга түгжээгүйдээ санаа зовдог үе байдаг. Хаалганы түгжээгээ утастайгаа холбон удирдсанаар хүссэн үедээ халгаа цоожилж болох нь.

Бөгтөр байдлыг засах чип

Та цаг ямагт бөгтийгөөд байвал энэхүү чипийг зүүгээрэй. Эрүүл мэндэд ч ашигтай.

Ухаалаг чих

Ухаалаг гар утастай шууд холбогдох энэ девайсын тусламжтай өөрт тааламжгүй дуу чимээг арилгаж болдог. Жишээ нь хүүхдийн хашгирах чимээг сонссон бол энэ дуу чимээг хэсэгчлэн устгаж болдог.

Хурхиралтаас сэргийлэх төхөөрөмж

Хурхиралтын эсрэг төхөөрөмж нь хүнийг хурхирч эхлэх үед дэрийг хийлж, толгойн байрлалыг өөрчлөн, хагас босоо хэлбэрт оруулснаар хамар хоолойн залгиурын булчин суларч хурхиралт арилдаг байна.

Хүүхдийн эрүүл мэндийг хянах био бугуйвч

Энэ бугуйвч нь хүүхдийн зүрхний хэмнэлийг хянахаас гадна биеийн дулаан, байрлал, бусад үзүүлэлтийг шалгаж, түгшүүртэй байдал үүссэн тохиолдолд эцэг эхэд нь ухаалаг утсаар нь дамжуулан мэдэгддэг. Мөн хүүхэд сэрснийг ч бас дамжуулдаг.

Гитаранд зориулсан электрон оркестр

ACPAD самбарыг гитарандаа суурилуулснаар гитар олон янзаар дуугардаг.

Ургамалтайгаа цуг ургадаг цэцэгний сав

Оригами хэлбэртэй цэцгийн савыг Ayaskan студиэс гаргасан бөгөөд тарьсан ургамал ургахын хэрээр сав ч мөн томорч хувирдаг байна.

Өөр хоорондоо харилцах тоглоом

Бусад ярьдаг тоглоомтой харьцуулахад хүүхдийн хэлсэн үгийг давтдагаараа онцлог бөгөөд энэ үлэг гүрвэл нь хүүхэдтэй оюун ухаантай хүн шиг харьцдаг. Тэр бодож, асуултанд хариулж, хариултыг дүн шинжлэх чадвартай.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.