"Лалын улс" бүлэглэл дахин Оросын 5 иргэнийг цаазалжээ

Twitter Print
2015 оны 12-р сар 09-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

"Лалын улс" бүлэглэлийн зандалчид  дахин Оросын таван иргэнийг цаазалжээ.

LifeNews цахим хуудсанд мэдээлсэнээр, лалын бүлэглэлийн аюулаас хамгаалах алба оросуудыг тагнуул хийсэн гэж үзсэн аж. Өмнө нь Магомед Хасиев гэх нэртэй болсон Челябинск мужаас гаралтай Евгений Юдинийг мөн энэ шалтгаанаар цаазалсан билээ.

Евгений эхийн хүүхэд асран хамгаалах эрхийг нь хассаны дараа түүнийг Чечений нийслэл Грозный хотын хүүхдийн асрамжын төвд шилжүүлсэн бөгөөд 14 нас хүрэхэд нь  Марха Хасиева гэх чечен эмэгтэй үрчлэн авсан байна. Энэ үеэс тэрээр лалын шашин шүтлэгтэн болж Магомед гэсэн нэртэй болжээ. Дунд сургууль дүүргэснийхээ дараа Майкопскийн политехникийн коллежид суралцаж байх үедээ Евгений өргөж авсан эхийнхээ худалдан авч өгсөн орон сууцанд амьдарч байсан бол 2015 оны хоёрдугаар сараас түүнийг Оросын холбооны улс даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэ үед тэрээр Сирид очиж “Лалйн улс” бүлэглэлийн талд тулалдаж эхэлсэн байжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.