Уйлж буй нярай хүүхдийг хэдхэн секундын дотор тайвшруулах арга

Twitter Print
2017 оны 04-р сар 20-нд 14:27 цагт
Мэдээний зураг,

Америкийн нэртэй эмч Роберт Гамильтон өөрийн ажлын 30 жилийн туршлагаасаа хуваалцан уйлж байгаа нялх хүүхдийг хэдхэн секундын дотор тайвшруулах энгийн бөгөөд үр дүнтэй аргыг танилцуулсан байна. Уйлж байгаа хүүхдийг саатуулах олон төрлийн арга байдаг ч туршлагатай хүүхдийн эмчийн зөвлөснөөр энэхүү арга нь хүүхдийг хурдан тайвшруулаад зогсохгүй хамгийн үр дүнтэй гэж арга гэж үзэж байгаа хэмээн Метро мэдээлжээ.

Youtube сайтад нийтлэгдсэн дүрс бичлэгт Гамильтон хүүхдийг эвтэйхэн барих онцгой байрлалын нууцыг дэлгэсэн аж. Ингэхийн тулд эцэг эхчүүд нэг гараараа хүүхдийнхээ хоёр гарыг цээжин хэсэгт зөрүүлж бариад нөгөө гараараа хонгоноос нь түшиж барина. Ингэхдээ хүүхдээ 45 градусын налуутай барьж дээшээ, доошоо хөдөлгөнө. Мөн эрхий болон долоовор хуруугаараа хүүхдийн эрүүн дор эвтэйхэн тулан барина. Харин хүүхэд тань тэр дороо тайвшрах болно. Ингэж тайвшруулах нь 0-3 сартай хүүхдэд тохиромжтой.

Эх сурвалж: www.nv.ua

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.