"UGG" гутлыг хэрхэн арчлах вэ?

Twitter Print
2016 оны 11-р сар 24-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Монголчуудад хачирхалтай сонсогдох хэдий ч хонины нэхийнд “дурласан” нэгэн эр Калифорнийн өмнөд эрэгт 1978 онд газарджээ. Түүнийг Брайн Смит гэдэг. Түүний энэ онцгой “хайр” хэзээ нэгэн цагт дэлхий даяар түгнэ гэдэгт тэр огтхон ч эргэлздэггүй байлаа. Ингэж дэлхийн өнцөг булан бүрт сайн мэдэх Австралийн UGG брэнд төрсөн юм.

Австралийн нарийн ноост сайн чанарын хонины нэхийг өндөр технологиор боловсруулдаг энэхүү брэнд Хонины нэхийг урлагийн бүтээл болгож, хөлд эвтэйхэн, зөөлөн, дулаахан бойтгон гутал болгосон нь дэлхий даяар сая саяараа түгсээр 35 жилийн нүүр үзжээ.

Энэхүү гутлын төрөл загвар олон ч манай охид бүсгүйчүүд бойтгон хэмээн нэрлэгдэх болсон нэхий гутлыг түлхүү хэрэглэх болсон. UGG брэндийн нэхий гутлыг цэвэрлэх тусгай хими цэвэрлэгээ, бодисууд байдаг ч энэ удаа гарын доорхи материал ашиглаж хэрхэн амар хялбар цэвэрлэх талаар бяцхан зөвлөгөө өгье. 

Танд хэрэг болох зүйлс:

1.Порлон

2.Алчуур

3.Сода

4.Улаан буудайн гурил

5.Хоёр боодол цаасан алчуур эсвэл сонин байж болно.

6. Сойз

7.Бага хэмжээний ус

1-р алхам: Бэлдсэн ус порлоноороо гуталны гадна талыг бага хэмжээгээр чийгшүүлнэ. Хэт их битгий норгоорой.

2-р алхам: Зөөлөрсөн илгийг дотроо устай шүршигч саваар шүршиж цэвэрлэвэл илүү тохиромжтой.

3-р алхам: Ус, сода 2-оо уусгаж уусмал болгон порлондоо шингээгээд гуталны гадна талыг зөөлнөөр үрж цэвэрлэнэ. Хэрэглэж буй порлон бохирдмогц усаар дор нь зайлж цэвэрлэн цэвэрхэн порлон хэрэглээрэй.

4-р алхам: Гутландаа боодолтой цаасан алчуур юм уу сонин (00-ын цаас байж болно) хийж нарны гэрэл юм уу, дулаан газар хэсэг байлгаж хатаана.

5-р алхам: Хуурай болгож хатаасан гутлаа сойз эсвэл алчуураар арчиж өнгийг сэргээнэ.

6-р алхам: Хоёр цайны халбага содыг 2 цайны халбага улаан буудайн гурилтай холиод гутлынхаа дотор тал руу цацаж өгнө. Ингэж цацах нь эвгүй үнэрийг дардаг.

www.emegteichuud.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Rain

      (188.143.232.32) 2016-12-21 14:58
      • 0
      • 0

      An inlgltieent point of view, well expressed! Thanks!

      Хариулах