М.Зоригт: Н.Энхбаяр шадартай хамтарч ажиллаж чадахгүй

Twitter Print
2015 оны 12-р сар 08-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүс хамрагдахгүй, хамруулна гэх зөрчил өрнөж байсан ч эцсийн дүндээ хамруулахаар болсон билээ. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр өршөөгдсөн. Харин түүнийг Шадар сайдын суудалд сууж магадгүй талаар МАХН, АН-ынхан дунд яригдаж эхлээд байна. Учир нь эмч Л.Жамбалжавыг Эрүүл мэндийн сайдаар хүлээж авахгүй гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл гарснаар Засгийн газарт дахин хуваарилалт хийх болсон. 

Өөрөөр хэлбэл, УИХ-дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд бүлгийн гишүүд нь ч дэмжсэн бололтой. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодруулахад, “Өчигдөр намын бүлэг дээр энэ асуудал яригдсан. МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайд болгох санал тавьсан. Гол нь хэнийг нэр дэвшүүлэх эрх нь МАХН-д бий. АН-ын бүлгийн гишүүд МАХН-ын саналд хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ энэ бол Засгийн газрын шийдэх асуудал, Ерөнхий сайдын мэдэх хэрэг” гэлээ.  

Хэрвээ Н.Энхбаярыг Шадар сайдаар томилвол одоо энэ албыг хашиж байгаа Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдаар жинхлэх юм байна. Одоогоор Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэндийн сайдын албыг давхар хашиж байгаа билээ. Ямартай ч МАХН-ын даргын нэр Шадар сайдын албан тушаалтай холбогдоод эхэлсэн даруй Зам тээврийн сайд М.Зоригтоос эхлээд дургүйцлаа илэрхийлэх гишүүд цөөнгүй байна. Тодруулбал, М.Зоригт сайд "Н.Энхбаяр шадартай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ үүгээр хэлье" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.238) 2015-12-08 16:03
      • 0
      • 0

      Юун шадар сайд гордьсон хог вээ Хэвлэх үйлдвэрээс болж шоронд очсон Энхбаярын нүглийг Абдул Карим араб эр 24 сая долларын шударга дуудлага худалдаа илчилчихээд байна

      Хариулах

    • Зочин

      (175.223.18.89) 2015-12-08 15:46
      • 0
      • 0

      Za ene uls turiin shou arai dendej bnda

      Хариулах

    • xgh

      (202.179.25.173) 2015-12-08 14:13
      • 0
      • 0

      IIM ued zasagt orvol ner hund ni ulam unana arai bolohgui blgui dee

      Хариулах

    • naraa

      (112.72.9.22) 2015-12-08 12:45
      • 0
      • 0

      ene zalilangiin zagalmailsan etsegeer dutaj gene de

      Хариулах

    • naraa

      (112.72.9.22) 2015-12-08 12:45
      • 0
      • 0

      ene zalilangiin zagalmailsan etsegeer dutaj gene de

      Хариулах

    • heruulch

      (103.26.195.100) 2015-12-08 12:40
      • 0
      • 0

      utgagui yum

      Хариулах