Нимбэгийг төрөл бүрээр ашиглах гайхалтай санаанууд-2

2017 оны 09-р сар 17-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

22.Сэнгэнэсэн амьсгал

Нимбэгээр ам зайлдаг шингэн бэлтгэж болдог. Нимбэгний шүүсэнд агуулагдах хүчил нь амны хөндийн рН-ийн түвшинг өөрчлөн, нянг устгаж, амны таагүй үнэрийг арилгадаг. Харин шүүсээр амаа зайлсны дараа заавал шүдээ угаахгүй бол нимбэгний хүчлийн нөлөөгөөр шүдний паалан гэмтэх аюултай.

23.Хагийг арилгана

Таныг хаг болон загатнаа зовоогоод байгаа бол 2 амны халбага нимбэгний шүүсээр хуйхаа үрж арчаад угаана. Дараа нь 1 цайны халбага нимбэгний шүүсийг аяга усанд хийж уг уусмалаараа үсээ зайлна. Өдөр болгон давтвал хаг дороо арилна.

24.Толбо арилгах

Ургацын үеэр жимс хураах хэдий хөгжилтэй ч гар, хуруу савангаар угаагаад ч арилдаггүй толбо тогтдог. Тэгвэл шингэлээгүй нимбэгний шүүсээр гараа үрж арчин хэдэн минут байлгаад савантай бүлээн усаар угаана. Энэ үйлдлээ хэд хэд давтахад гарын толбо ор мөргүй алга болно.

25.Хуурайшиж, сайртсан тохойг зөөлрүүлнэ

Тохой хуурайшихад биед таагүй төдийгүй, харахад хүртэл эвгүй байдаг. Зөөлрүүлэх, гуужуулах, толигор болгох зорилгоор хүнсний содыг нимбэгний шүүстэй хольж, уг холимогоо тохойндоо түрхэнэ. Мөн дараа нь нимбэгний шүүс, усыг ижил харьцаатай холих бөгөөд үүнийгээ түрхсэний дараагаар чидун жимсний тос түрхэж хуурай зөөлөн даавуугаар орооно.

26.Толгой өвдөхөд

Буцламгай халуун усанд хэдэн цайны халбага нимбэгний шүүснээс хийж ууснаар шарталт болон бусад шалтгаанаас үүдэлтэй толгой өвдөлтөнд тустай.

27.Даарах болон халуурахад хэрэглэнэ

Жихүүдэс хүрэн даарах, халуурахад нимбэгийг хэрэглэсээр ирсэн аж. Испанийн эмч нар үүнд тустай хамгийн шилдэг арга бол нимбэг гэж үздэг.

28.Сахуу

Нимбэгний шүүс нь ариутгаж, халдваргүйжүүлэх бодисуудын нэг бөгөөд хоолны шингэцэнд гойд сайн юм. Цаг болгон нимбэгний шүүс эсвэл 2 цаг тутамд хагас болон 1 цайны халбага шүүс хэрэглэж заншаарай. Ингэснээр хоолойнд сайнаар нөлөөлдөг.

29.Нөхөн үржихүйн эрүүл мэнд

Шингэрүүлсэн нимбэгний шүүс нь нөхөн үржихүйн таатай байдлыг хангаж байдаг. Түүнчлэн хамгийн сайн халдваргүйжүүлэх хэрэгсэл болдог.

30.Ходоодонд тустай

Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал нь түгээмэл байдаг өвчин бөгөөд лайм жимсний шүүстэй бүлээн ус нь хоол боловсруулах тал дээр асуудалтай холбоотой бүхнийг шийддэг. Нимбэгний шүүс нь цус цэвэрлэж, ходоодны өвчтэй болох эрсдэлийг бууруулахаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

31.Шалбархайг эмчилнэ

Биеийн аль нэг зулгарсан, шалбарсан хэсэгтээ нимбэгний шүүс түрхээрэй. Цус тогтоож, зулгарсан хэсгийг эдгээдэг. Мөн хөвөнд шүүсээ шингээн тавиад хэдэн минут байлгана.

32.Хортой ургамлаас үүдэлтэй тууралт эмчлэх

Тууралт буюу харшил гарсан хэсэгтээ нимбэгний шүүс түрхэхэд загатнаа намдаж, тууралт арилдаг.

33.Цайруулагч болгон ашиглах

Аливаа зүйлийн толбыг арилгахын тулд ердийн цайруулагчны оронд нимбэгний шүүсийг ашиглаж болдог бөгөөд үр дүнтэй аргуудын нэг. Цайруулах хувцас болон эдлэлээ нимбэгний шүүс, содатай усанд хийж тавиад хагас цаг орчим байлгана.

34.Харласан зэс эдлэлийг цэвэрлэж, хромон эдлэлийг өнгөлөх

Нимбэгний шүүс болон давсаар /эсвэл хүнсний содаар орлуулж болно/ холимог бэлтгээд харласан хэсгийн гадаргууж үрж арчин 5 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж, өнгөлнө. Уг холимогоор гал тогооны төмөр угаалтуурыг ч гэсэн цэвэрлэж болдог. Мөн хромон цоргыг цэвэрлэхдээ нимбэгний хальсаар үрж арчихад гялалзсан өнгөтэй болдог.

35.Угаалгын нунтгийн үйлчлэлийг сайжруулдаг

Угаалгын бодисын үйлчлэлийг илүү сайн болгохын тулд угаалгын машиндаа 1 аяга нимбэгний шүүс нэмнэ. Үр дүнд нь хувцас эдлэлийн толбо арилж, сайхан үнэртэй болно. Мөн хувцасны өнгө ч сэргэдэг.

36.Хувцасны хөгц арилгах

Өвлийн турш хувцсаа хадгалаад гаргаж ирэхэд хувцсанд хөгц үүссэн байдаг. Үүнийг шийдэхийн тулд хөгцтэй хэсэгтээ нимбэгний шүүс, давсны холимгийг түрхээд хувцсаа хатаана.  Хэд хэдэн удаа давтахад хөгцнөөс үүссэн толбо арилдаг.

37.Ил зуухны таагүй үнэрийг арилгана

Өвөл юм болгон л тохитой бус, тэр тусмаа ил зуухны галны үнэр таагүй санагддаг. Ил галдаа хэсэг нимбэгний хальс хийх, эсвэл түлшээ хийхдээ нимбэгний хальсаа цуг хийж түлээрэй.

38.Муурны үнэрийг саармагжуулах

Хэрэв танайх муур тэжээдэг, танай өрөөнд муурны өвөрмөц үнэр шингэсэн бол нимбэг таллаж зүсээд тавиарай. Мөн муур хэвтдэг хэсэгт зүсэм нимбэг тавихад гэрт агаар сэнгэнэсэн, таатай болохыг мэдэрнэ.

Өмнөх нийтлэлийг http://mongolcom.mn/entertainment/id/30783 дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.