“FIFA”-гийн авлигын хэрэгт нэр холбогдогчид нэмэгдлээ

Twitter Print
2015 оны 12-р сар 07-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Эквадор улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Чирибога, нарийн бичгийн дарга Франсиско Акоста нар ОУХБХ-ны /FIFA/ авлигын хэрэгт сэжиглэгдэн гэрийн хорионд орсон байна.

Эдүгээ 69 настай Чирибогагийн бүх дансыг хааж, нас сүүдрийг нь харгалзан харуул хамгаалалтад аваагүй байна. Тэрээр Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны гишүүн аж. Хэрвээ эдгээр удирдах албан тушаалтнуудын хийсэн хэрэг бодит болох нь нотлогдвол Эквадорын Эрүүгийн хуулиар 10-13 жил хоригдох ял оноох аж.

Гватемалын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гектор Трухильог энэ сарын 5-нд Америкийн Флорида мужид усан онгоцоор аялж байхад нь баривчилжээ. Тэрээр авлигын хэрэгт буруутгагдсан “FIFA”-гийн удирдлагын 16 хүний нэг нь аж. Энэ хэрэгт нийтдээ 40 гаруй хүнийг сэжиглэж байгаа юм.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Хуан Анхель Напут, Умард, Төв Америк болон Карибын тэнгисийн сав газрын холбооны тэргүүн Альфредо Хавит нарыг бас баривчлаад буй аж. “FIFA”-гийн удирдах ажилтнууд 24 жилийн хугацаанд 150 сая ам.долларын хахууль авсан байж болзошгүй хэмээн АНУ-ын Хууль зүйн яам үзэж байгаа юм. "FIFA"-гийн шинэ тэргүүнийг сонгох Конгресс 2016 оны хоёрдугаар сарын 26-нд Цюрих хотод болно. Швейцарийн иргэн, 79 настай Йозеф Блаттер “FIFA”-г 1998 оноос хойш удирдаж ирсэн боловч мөн л авилгын хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалж: www.telesurtv.net

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.