Элэг цэвэрлэж, илүүдэл өөх тосноос ангижруулах 3 төрлийн шүүс

Twitter Print
2017 оны 12-р сар 05-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Ходоодонд муугаар нөлөөлөх элдэв төрлийн хоол идэх, ялангуяа “түргэн хоол” идэх үед бидний бие организмд хэт ачаалал үүсдэг. Элэг харин энэ бүхний төлөө тасралтгүй “ажилласаар” л байдаг. Иймээс болж өгвөл үе үе биеэ хоргүйжүүлэх арга хэмжээ авч байх хэрэгтэй. Бие организмыг цэвэрлэх нь элэгний үйл ажиллагааг дэмжиж байгаа хэрэг юм.

Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдвал бусад эд эрхтэнд ч муугаар нөлөөлж, аливаа өвчний эх үүсвэр болдог тул та дараах шүүсийг бэлтгэн ууснаар таны элэг цэвэрлэгдэж, бие организм хортой бодис болон илүүдэл өөх тосноосоо салдаг.

1.Олон төрлийн орцтой шүүс

Орц: ½ нимбэг, 1 ширхэг амтат чинжүү, 1 ширхэг алим,  1 ширхэг дундаж хэмжээтэй өргөст хэмх

Эдгээр орцоо нийлүүлэн миксердэж шүүс бэлтгэнэ. Бидэнд хэрэгтэй чухал антиоксидантыг нь авахын тулд хамгийн гол нь шинэхэн буюу бэлтгэсэн даруйд нь ууна. Энэ шүүснээс өдөр бүр 2-3 аягыг ууснаар, элэг цэвэрлэгдэж, биеэс хортой бодис бүрэн ангижирдаг аж. Мөн таны бие хөнгөрч, эрч хүчээр дүүрэн болно.

2.Цитрусын амттай ногоон цай

Орц: Тал нимбэгний шүүс, 1 ширхэг гадил жимс, хагас аяга хөрсөн ногоон цай

Ногоон цайны энэхүү гайхалтай ханд нь таныг биеийг хормын төдийд л бүрэн цэвэрлэнэ.

3. Элэг цэвэрлэх куркуматай шүүс

Орц: Хагас аяга ус, ½ цайны халбага куркума, чимх цагаан гаа, 1 ширхэг нимбэгний шүүс

Уг шүүс нь элгийг цэвэрлэхээс гадна бүдүүн болон шулуун гэдэснээс хорыг гадагшлуулдаг давуу талтай. Мөн цөсний хүүдийд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.183) 2017-12-06 22:32
      • 0
      • 0

      Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах

    • Зочин

      (66.181.172.53) 2017-12-05 22:34
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах