Нобелийн баяр ёслолын долоо хоног эхэллээ

Twitter Print
2015 оны 12-р сар 07-нд 08:14 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны шагналыг хүртсэн 10 хүнд хүндэтгэл үзүүлэх Нобелийн баяр ёслолын долоо хоног Шведийн нийслэл Стокгольм хотод эхэллээ. Харин шагналыг 12 дугаар сарын 10-нд Стокгольмын филармонид гардуулна.

Энэ жил Нобелийн шагналыг нийтдээ 11 хүн хүртэнэ. Альфред Нобелийн гэрээслэл ёсоор Энх тайвны шагналыг Осло хотод гардуулна. Энэ удаад уг шагналыг Тунисын эрх баригчид болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээнд зуучлагч бүлэг болох Тунисын үндэсний яриа хэлцээний дөрвөл хүртэнэ.

1901 оноос хойш уг шагналыг нийтдээ 573 удаа олгосон бөгөөд 870 хүн, 32 байгууллага хүртжээ. Энэ жил АНУ-ын анагаах ухааны салбарын 85 настай профессор Уильям Кэмпбелл, Хятадын эрдэмтэн Ту Юю нар хамгийн өндөр настай шагналтан болсон бол хамгийн залуу шагналтан нь 56 настай физикч Такааки Казита болжээ.

Энэ жилийн Нобелийн шагналтнууд маш шахуу хөтөлбартэй байна. Тэд ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал хийж, оюутнуудтай уулзаж, концерт үзэж, мөн баяр ёслолын долоо хоногийн оргил болох хүндэтгэлийн зоог барина.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.