“Алтан мужийн дайчид” 21 дэх ялалтаа авлаа

Twitter Print
2015 оны 12-р сар 06-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

“NBA”-гийн талбайд өнөөдөр арван тоглолт боллоо. Эдгээрээс “Денвер Наггетс”-“Филаделфиа 76” 108:105, “Шарлотт Хорнетс”-“Чикаго Буллс” 102:96, “Сакраменто Кингс”-“Хьюстон Рокетс” 113:120, “Портланд Трэйл Блэйзерс”-“Миннесота Тимбервулвс” 109:103, “Нью-Йорк Никс”-“Милуоки Бакс” 91:106, “Бостон Селтикс”-“Сан Антонио Сперс” 105:108, “Индиана Пэйсерс”-“Юта Жаз” 119:122, “Лос Анжелес Клипперс” “Орландо Мэжик”-ийг 103:101-ээр тус тус хожсон байна.

Стефен Карригийн “Голден Стэйт Уорриорс” “Торонто Рапторс”-ын талбайд зочиллоо. Улирлыг 20-0 гэсэн амжилтаар нэг ч хожигдолгүй эхлүүлээд байсан “Алтан мужийн дайчид” талбайн эздийг 112:109-ээр буулган авч, ялалтын цувралаа 21-д хүргэсэн байна. “Дайчид”-ын хожилд С.Карри 44 оноо, 7 оновчтой дамжуулалт, К.Томпсон 26 оноо, Д.Грин 16 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалтыг багтаа авсан байна. Талбайн эздээс Кайл Лоури 41 оноо, 7 оновчтой дамжуулалт авсан боловч зочдыг хожиход хангалтгүй байлаа.

“Кливленд Кавалирс” “Майами Хит”-ийн талбайд тоглолоо. Тэмцээнд Леброн Жеймс амарч, талбай дээр гарсангүй. Тоглолт 84:99-ээр “Хит”-ийн хожлоор өндөрлөлөө. “Морин цэргүүд”-ээс Ричард Жефферсон 16 оноо, 3 самбар, Кевин Лав 5 оноо, 8 самбар авсан бол “Майами Хит”-ээс Д.Уэйд 19 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт, Крис Бош 14 оноо, 6 оновчтой дамжуулалтыг тус тус авсан байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.