Ц.Мөнхзаяа ОХУ-ын Е.Волковад ялагдлаа

Twitter Print
2015 оны 12-р сар 06-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд ОУХМ Ц.Мөнхзаяа шагналт V байрт орлоо. Татамид гарсан манай жүдочдоос 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ц.Мөнхзаяа ганцаараа медалийн төлөө барилдахаар үлдээд байсан юм. Тэрбээр өчигдөр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын Е.Волковад ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа “D” хэсгийг тэргүүлэн эхний тойрогт хийлсэн. Улмаар ОХУ-ын Пари Суракатоваг ялсан ч Нидерландын А.Ван Емденд хожигдон дагах барилдаанд Австралийн Катарина Хаескерг хожин хүрэл медалийн төлөө барилдан ялагдлаа. Энэ жинд нийт 29 жүдоч барилджээ.

Энэ өдөр барилдсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир гуравдугаар тойрогт, мөн жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид нар хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 2 хүрэл, шагналт V байрт 1, VII байрт 2 тамирчин орсноор жагсаалтын IX байрт бичигдэж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзэллээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.