“Сан Антонио Сперс” улирлын 16 дахь ялалтаа байгууллаа

Twitter Print
2015 оны 12-р сар 04-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 12 дугаар сарын тоглолтууд өрсөлдөөнтэй явагдаж байна. “NBA”-гийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Оклахома Сити Тандер”-“Майами Хит” 95:97, “Денвер Наггетс”-“Торонто Рапторс” 106:105, “Орландо Мэжик”-“Юьта Жаз” 103:94, “Бостон Селтикс”-“Сакраменто Кингс”-ийг 114:97-оор тус тус хожсон байна.

Баруун бүсийн элит багууд болох “Сан Антонио Сперс”, “Мемфис Гризлис” нар оноол таарч 103:83-аар “Сперс” өрсөлдөгчөө талбай дээр нь буулган авч, улирлынхаа ялалтыг 16-д хүргэлээ. Хожилд Ламаркус Олдриж 18 оноо, 4 самбар, Тони Паркер 17 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Кавай Леонард 8 самбар, 27 оноо авсны 21 нь холын зайных байсан байна.

Жил хагасын өмнөх хүнд бэртлээс эргэн ирсэн Пол Жорж болон “Индиана Пэйсерс” баг “Портланд Трэйл Блэйзерс”-ийн талбайд зочиллоо. Тоглолтыг 111:123-аар талбайн эзэд хожсон байна. Тоглолтонд “Пэйсерс”-ээс С.Ж. Майлс 27 оноо, 6 самбар авч багаа тэргүүлсэн бол “Трэйл Блэйзерс”-ийн Дэмиан Лиллард 26 оноо, 9 оновчтой дамжуулалт, С.Ж. МкКоллум 21 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалтыг тус тус багтаа авсан байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.