Гэрээсээ үтэр түргэн зайлуулах ёстой 3 зүйл

Twitter Print
2018 оны 08-р сар 03-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Зарим хүмүүс амжилттай ажиллаж, аз жаргалтай амьдарч байхад харин зарим хэсэг нь яагаад амжилтгүй, ядуу дорой амьдардаг юм бол? Нэг хэсэг нь үүнийг санамсаргүй, тохиолдлын чанартай зүйл гэж үздэг бол нөгөө хэсэг нь тэдэнд оногдсон, цаанаасаа заяагдсан хувь тавилан, түүнийг яаж ч өөрчлөөд нэмэргүй гэж үздэг байна. Тэгвэл цэцэн Хятадууд биднийг хүрээлж байдаг энергиэс энэ бүх зүйл хамааралтай байдаг хэмээн нотолгоо гаргасан байдаг.

Биднийг идэвхгүй, сөрөг энерги болох “ша ци” хүрээлснээс болж хүн сөрөг энерги дагуулж, амьдрал нь ээдрээтэй болж, асуудал ар араасаа ундран, өнөөх ядуу тарчиг, аз жаргалгүй байдлын гол шалтгаан болдог гэнэ.

Мөн зогсонги байдалд орсон “си ци” энерги ихэссэнээр хүн аливаа юманд идэвхгүй болж, бусдад болон өөрийнхөө амьдралд хайхрамжгүй хандаж эхэлдэг. Орон гэрээ ийнхүү сөрөг энергиэр дүүргэвэл тэр чинээгээрээ хувь хүн өөрөө хөгжихөө больж, гэр оронд нь ч мөн таагүй нөлөөтэй. 

Харин эсрэгээрээ “шен ци” хэмээх эерэг энерги орон гэрт хуримлагдсанаар бидний амьдран сууж буй гэрт тайван амгалан байдал ноёрхож, баяр хөөрөөр бялхаж, илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй болдог байна. Тэгвэл энх тунх, аз жаргалтай, эрч хүчтэй байхын тулд юуны түрүүнд орон гэрээсээ сөрөг энерги болон зогсонгошсон энергийг хөөн зайлуулах шаардлагатай юм. Нэн түрүүнд та гэрээсээ дараах 3 зүйлийг зайлуулаарай.

1. Хагархай аяга, таваг, сав суулга

Бид гэртээ байгаа хагархай, эвдэрхий, хэмхэрхий сав суулга, аяга шаазанд төдийлөн анхаарал хандуулалгүй, дадсан зуршлаараа новш болгон хадгалсаар л байдаг. Тэгвэл фэн-шүйгээр энэ нь сөрөг, муу энерги хуримтлуулдаг гэж үздэг бөгөөд сав суулга, дээшээ харсан амсартай зүйл хэдий гэрт баялаг, хангалуун байдлыг дууддаг бэлэг тэмдэг ч гэлээ эвдэрч хагарсан л бол хосууд, гэр бүлийн харилцаанд ан цав, хагарал үүсгэдэг байна.

Тэгэхээр гэртээ бүрэн бүтэн, гоё сайхан үзэмжтэй аяга таваг байлгах нь амьдралыг тань баяр хөөртэй байлгах, цаашлаад эерэг энерги дагуулах бас нэгэн чухал зүйл аж.

2. Хуучин гутал ба хувцас

Айл болгонд л хуучин өмсөхөө больсон гутал, навсайж, хуучирсан, товчгүй болсон цамц, элэгдэж урагдсан хүрэм байдаг. Ихэнх хүмүүс ийм зүйлүүдээ хэн нэгэнд өмсгөх гэж байгаа мэт хадгалсаар л байдаг. Тэгвэл эдгээр хуучин хувцсууд нь гэрт сөрөг муу энергийг хуримтлуулж, аураг зогсонги байдалд оруулж, тэр гэр бүлийн гишүүдэд таагүйгээр нөлөөлдөг төдийгүй тэднийг идэвхгүй  болгож байдаг. Аль болох гэрээсээ хуучин хувцсаа үтэр түргэн зайлуулж, түүнийг оронд хогийн сав байрлуулаарай.

Фэн-шүй ялангуяа залуу охид бүсгүйчүүдэд заяаныхаа ханьтай учирч, нөхөрт гарахдаа хэрэглэж байсан хуучин эд зүйлсээ хаяхыг зөвлөдөг нь шинэ бүхний эхлэл гэж үздэгтэй холбоотой юм. Та үүнийг амьдралдаа хэрэгжүүлж чадсанаар заавал эерэг өөрчлөлт гарахыг ажиглах болно.

3. Хиймэл цэцэг

Гэр орноо тохижуулж үзэмжтэй харагдуулахын тулд бараг айл бүр л хиймэл цэцэг тавьсан нь ажиглагддаг. Гэтэл фэн-шүйд үүнийг хориглодог аж. Учир нь хиймэл цэцэг нь сөрөг энергийг соронзон мэт татдаг гэнэ.

Амьд цэцэг бол амьд хүнд зориулагдсан, харин хиймэл нь үхсэн хүнд зориулагдсан гэдэг үг байдаг ажээ. Хиймэл цэцгийг гэртээ байлгана гэдэг нь тэр гэрт амьгүй хүн байгааг илтгэдэг учраас гэрт байлгахаас болгоомжилдог. Түүнчлэн бас нэг сонирхолтой зүйл дуулгахад амьд зуун наст цэцгийг гэрт байлгах нь бас сөрөг энергитэй гэж үздэг гэнэ. Зочны өрөө болон унтлагын, гал тогооны өрөөнд зуун настыг байлгадаггүй, харин тагт буюу балкон дээр байлгах нь тохиромжтой ажээ.

Эх сурвалж: www.cluber.com.ua

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.179.31.11) 2017-04-19 10:32
      • 0
      • 0

      Tsetsen hyataduud gejchihjee. Uuniig bichigch uuruu hujaa yum bh da hujaagaa magtah geed argaa barj gene. Feng shui mongolchuudad yamar ch hamaagui

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.82) 2016-10-25 15:44
      • 0
      • 0

      hiimel tsetseg,zuun nastiin tuhai bol shal hudal zuil .Ter baitugai 100 nastig untlagiinhaa oroond tavij baih heregtei gedeg bezdee,tegeed ch buh l soel uilchingeenii gazar ,alban baiguulagt hurtel hiimel tsetseg baidag bezdee!

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.143) 2016-10-14 10:44
      • 0
      • 0

      Horvoo delhii urgamalaar duuren bhd 100 nast surug nuluutei gej ymar shinjleh uhaan batalsan ym ??????????

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.143) 2016-10-14 10:43
      • 0
      • 1

      Horvoo delhii urgamalaar duuren bhd 100 nast surug nuluutei gej ymar shinjleh uhaan batalsan ym ??????????

      Хариулах

    • Zochin

      (103.212.117.143) 2016-10-14 10:41
      • 0
      • 0

      Zuun Nast bol emchilgee boldog bas har surug energiig shingeej ger bulee hamgaaldag . Urgamald surug energy bhgui.

      Хариулах

    • Nyamdorj.

      (202.9.42.110) 2016-10-14 09:14
      • 0
      • 0

      shan zovlogoo bna.chamd amjilt hysie

      Хариулах

    • ука

      (202.9.42.4) 2016-05-21 16:29
      • 0
      • 0

      zaaass hudlaaa sh de zuun nast yaahaaraa sorog ineeregtri gjneeh hudlaa zuils bichheesee icheech aan busd ni bol zuer l ym bna :)

      Хариулах

    • Батаа

      (103.242.47.50) 2016-08-01 13:35
      • 0
      • 1

      чамд зориулж бичээ юу :((

      Хариулах

    • Батаа

      (103.242.47.50) 2016-08-01 13:35
      • 0
      • 0

      чамд зориулж бичээ юу :((

      Хариулах

    • Зочин

      (122.201.26.171) 2016-05-16 12:14
      • 0
      • 0

      Баярлалаа.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.215) 2016-05-15 20:07
      • 0
      • 0

      Сайхан мэдээлэл орчуулан хүргэдэг Zolzayada баярлалаа

      Хариулах

    • bi

      (37.163.148.19) 2016-05-15 16:52
      • 0
      • 0

      Delguurt gertee tavidag hiimel tsetseg ihl zarah ym deern bas hutad delguur restorand tavisan ihl haragdg ym en yu ve

      Хариулах

    • Soongo

      (103.229.122.8) 2016-05-15 13:19
      • 2
      • 0

      Баярлалаа, сайхан зөвлөгөө байна,Золзаяагийн орчуулсан зөвлөгөөг унших дуртай шүү,

      Хариулах