Хөнгөлөлтийг өдөр шөнийн тоолууртай гэр хорооллын айл өрхүүд эдэлнэ

Twitter Print
2015 оны 12-р сар 04-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газрын баримталж буй бодлогыг дэмжих зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын 280 мянга гаруй айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн билээ.

Ингэснээр Улаанбаатар хот, 15 аймгийн гэр хорооллын айл өрхүүд энэ сараас эхлэн ирэх оны 1, 2, 3 дугаар сарыг дуусталх хугацаанд 21-06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу нэг килоВатт цагийг 38.55 төгрөгөөр тооцуулах боломжтой болох юм.

УБЦТС ТӨХК нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон дийлэнх хэрэглэгчдэд буюу нийслэл, Төв аймгийн 16 сумын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангаж, холбогдох үйлчилгээг үзүүлдэг. Тус компани нь хөнгөлөлт олгох тухай шийдвэрийг цахилгаан эрчим хүчний борлуулалтын гуравдугаар цикл эхлэх өдрөөс буюу 12 дугаар сарын 16-аас хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Хөнгөлөлтийг бүх айл өрхүүд ижил хугацаанд хамрагдаж дуусах хугацаа ирэх оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болно.

Товчхон хэлэхэд гэр хорооллын хэрэглэгчид өмнөх жилүүдийнх шиг гэрээ байгуулах шаардлагагүйгээр дөрвөн сарын турш 50 хувийн хөнгөлөлттэй үнээр шөнийн цагаар цахилгаан халаагуур ашиглан халаалтаа шийдэх боломжтой боллоо.

УБЦТС ТӨХК-ийн үйлчилгээний хүрээнд гэр хорооллын 143 мянган айл өрх хамрагддагаас 124 мянга нь өдөр, шөнийн тарифт тоолууртай байна. Хөнгөлөлт тооцогдох боломжтой өдөр шөнийн тарифт тоолуурыг нийслэлийн харьяа гэр хорооллын айл өрхүүд баталгаат тоолуур худалдах эрх бүхий барилгын материалын дэлгүүрээс болон УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Тоолуурын лабораториос худалдан авах боломжтой.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.