"Бөртэ Чоно" наадамд нэр дэвшигчид тодорчээ

Twitter Print
2015 оны 12-р сар 03-нд 16:44 цагт
Мэдээний зураг,

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний тов хараахан тодорхой болоогүй ч “Бөртэ Чоно-2015”-д нэр дэвшигчид тодорчээ.

Үүнд, “Шилдэг эмэгтэй тамирчин”-нд 8 эмэгтэй тамирчны нэрийг дэвшүүлээд байгаа бол “эрэгтэй шилдэг тамирчин”-нд өсөж яваа долоон тамирчны нэрийг дэвшүүлсэн байна. Харин шилдэг багийн төлөө дөрвөн баг өрсөлдөж байна. Үүнээс гадна шилдэг дасгалжуулагчийг шалгаруулах бөгөөд үүнд 10 дасгалжуулагчийн нэрийг сойсон байна.

“Шилдэг эмэгтэй тамирчин” номинацид нэр дэвшигчид:

1.Мөнхжанцангийн Анхцэцэг (Хүндийг өргөлт). ДАШТ-ий VIII байр, Упсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн.

2.Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон. "Иван Ярыгиний нэрэмжит Гран-при” тэмцээнд түрүүлсэн, "Рио-2016" Олимпийн эрх авсан.

3.Отрядын Гүндэгмаа (Буудлага). "Дэлхийн цом”-ьн тэмцээний хошой алт, хошой мөнгөн медаль хүртсэн, "Рио-2016" олимпын эрхээ авсан.

4.Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-зэс хүрэл медаль хүртэж, ААШТ болон  Их дуулга", “Гран-При" тэмцээнд тус тус түрүүлсэн.

5.Доржсүрэнгийн Сумъяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 'Универсиад" наадам болон ’Мастерс”, “Гран-При" тэмцээнд түрүүлсэн.

6.Хишигдоржийн Сүнжидмаа (Сонирхогчдьн сумо). ДАШТ-ний алтан медальт.

7.Гамбагаагийн Угалзцэцэг (Бодибилдинг). ДАШТ-ий атлетик физик төрлийн алтан медальт.

8.Сүхээгийн Цэрэнчимэд (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медальт.

“Эрэгтэй шилдэг тамирчин” номинацид нэр дэвшигчид:

1.Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль,  ААШТ-ий алт, "Алтан гран-при”  тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж, "Рио-2016” Оглимпийн  эрхээ авсан.

2.Жанцангийн Гантөгс (Байт харваа). Тайланд улсад зохиогдсон Олимпийн эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Опимпийн эрхээ авсан.

3.Энхтайваны Даваахүү (Буудлага). “Универсиад" наадмын алт, мөнгө, хүрэл медальт.

4.Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, ААШТ-ий хүрэд медалът.

5.Сайнжаргалын Ням-Очир (Жүдо). ДАШТ-ий хүрэл медаль, 'Их дуулга", “Гран-При” тэмцээний мөнгөн медальт.

6.Доржнямбуугийн Отгондалай (Бокс). ДАШТ-ий шагналт байр, ААШТ-ий алтан медальт.

7.Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпын эрхээ авсан.

 “Шилдэг баг” номинацид нэр дэвшигчид:

1.ВОЛЕЙБОЛЫН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ. Зүүн Азийн АШТ-ий шагналт IV байрт шалгарсан.

2."АЛЬЯНС-ТЕХ ХАРЦАГА" БАГ (Сагсан бөмбөг). МҮСБХ-ны "Үндэсний Супер лиг”-ийн тэмцээнд аваргалсан.

3.ШАЙБГАЙ ХОККЕЙН ШИГШЭЭ БАГ. "Challenge Cup-2015" тэмцээний хүрэл медальт.

4."ЭРЧИМ" КЛУБ (Хөл бөмбөг). МХБХ-ны “Үндэсний хүрхлээ лиг”, “Цомьн төлөөх тэмцээн", "Супер цом"-ын тэмцээнүүдэд аваргалсан.

“Шилдэг дасгалжуулагч” номинацид нэр дэвшигчид:

1.Одвогийн Балжинням: Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч

2.Цэндийн Баярсайхан: ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ П.Өнөрбатын багш.

3.Буяндэлгэрийн Батбаяр: Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч.

4.Зэвэгийн Дүвчин: Дэлхийн Хошой аварга С.Батцэцэгийн багш

5.Ганхуягийн Наранбат: Сумо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч.

6.Оюунбилэгийн Пүрэвбаатар: ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номингийн багш.

7.Цэрэнбаатарын Хосбаяр: ДАШТ-ний мөнгөн медальт, С.Цэрэнчимэдийн багш.

8.Авирмэдийн Энхээ: ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Бэхбаярын багш.

9.Хишигбатын Эрдэнэт-Од: ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нарын багш.

10.Цэрэнбаатарын Цогтбаяр: Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.