Гал тогооны өрөөний Фэнг Шуй

Twitter Print
2017 оны 01-р сар 20-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Гэрийн эзэгтэй танд зориулан гал тогооны өрөөний интерьер дизайны талаар танилцуулж байна. Та бүхэнд гарын доорх материалаар өөртөө болон гэрийнхэндээ хэрхэн тохь тухтай, таатай орчинг бүрдүүлж болох талаар товчхон зөвлөгөөг хүргэе.

Ямар ч гал тогооны өрөөг хэрэв та хүсэх л юм бол огт өөр болгож болдог. Мэдээж гал тогооны өрөөнд ширээ, аяга тавагны тавиур, шүүгээ зайлшгүй хэрэгтэй. Иймд зай бага эзлэх гал тогооны тавилгыг сонгож, олон жижиг нүдтэй шүүгээ, нүсэр биш сандал ширээг сонговол тун тохиромжтой. Гэхдээ ширээгээ сонгохдоо хэт жижиг ширээг сонгох бас зөв биш. Гал тогооны өрөөнд гэр бүлээрээ тойрон сууж хооллодог, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж байдаг өрөөнүүдийн нэг учраас гэр бүлээрээ тойрон сууж болохуйц хэмжээтэй ширээг сонгох хэрэгтэй.

Гал тогооны өрөөнд ч бас өнгөний зохицол чухал үүрэгтэй гэдгийг бүү мартаарай. Гал тогооны өрөөнд хар, бараан өнгөтэй тавилга байх нь тохиромжгүй. Аль болох идэх дур хүслийг төрүүлэхүйц дулаан, тод өнгө байвал зүгээр.  

Бас гал тогоонд зайлшгүй хэрэгтэй зүйл бол уур шүүгч юм. Энэ нь хоолны эвгүй үнэр, хиншүү хярвас тархахаас хамгаалдаг учир эзэгтэй таны гал тогооны өрөөнд зайлшгүй байх хэрэгтэй.

Хэрэв танай гал тогооны өрөө том хэмжээтэй бол ширээ сандлаас гадна буйдан байрлуулсан ч болно. Мөн таны сонирхдог зураг, эртний эдлэл, аяга тавагны цуглуулга ч гэсэн хэрэв байрлал, өнгө зохицлыг нь олж байрлуулвал хамгийн сайхан чимэглэл болж чадна.

Гал тогооны өрөө нь айл гэрийн амин сүнс, гал голомт нь болж явдаг. Мөн гал тогоонд хүний эрүүл саруул ухаанаар сэтгэх оюуны болон биеийн хүчийг тэтгэж байдаг хоол хүнс, тэжээл боловсруулагдан хадгалагдаж байдаг болохоор энэ л хэсэг хамгийн цэвэр, хамгийн сэргэг энергийн урсгалаар хангагдаж байх ёстой.

Гал зуухаа бүү баруун хойд буланд байрлуул

Таны гал зуух баруун хойд буланд байрлаж байх нь төмрийн буланд байгаа их галыг илэрхийлдэг бөгөөд баруун хойд зүгийн төмөр махбодь нь гэрийн эзэн буюу аавын буланд тооцогддог. Тиймээс гэрийн эзний хийморь сүлд, ноён нурууг шатааж байдаг. Мөн энэ зүг нь айл гэрийн бурхантай харилцах хаалга болж өгдөг учраас тухайн айлын өөдлөн дэвжих замыг хаах аюултай.

Гал тогооны өрөөндөө үргэлж цэвэр агаар оруулж бай

Гал тогооны өрөөндөө үргэлж цэвэр агаар оруулж аливаа хиншүү хярвас, тогтсон муу энергийг зайлуулж байх нь зүйтэй. Бохир, тоос шороо, тос хиншүү ихтэй гал тогоонд хэзээ ч бүү хоол хүнсээ бэлдэж байгаарай.



Махбодиуд зөрчилдөхөөс болгоомжил

Гал тогоо гэдэг гал ус гэсэн хоёр том махбодийг өөртөө багтааж байдаг. Харин буруугаар хөргөгч, угаалтуур зэргийг гал болох зуух, плитка рүү харуулсан байх нь маш хортой. Мөн зуух болон усны зүйлийг зэргэлдээ байрлуулж болохгүй.

Хогийн саваа нүднээс далд байлга

Хогийн сав нь айл гэрийн муу муухай хаягдал бүрийг цуглуулж байдаг учраас тэрхүү муу энерги танай хоол хүнс эрүүл байх нөхцөлд байнга сөрөг үр дагавар авчирч байдаг. Тиймээс хогийн савыг гал тогооноос гаргах юм уу аль эсвэл угаалтуурын доор шүүгээ хийж түүндээ тавих хэрэгтэй. Хогийн шүүрийг ч мөн адил.

Гал тогооны өрөөнд байхад сайн зүйлс

Ваартай хатаасан цэцэг баяр баясал, эд баялаг, эрүүл мэнд, тохь тухыг бэлэглэдэг. Энэ нь муу энергийг саармагжуулдаг сайн талтай. Мөн түүнчлэн тусгай газар болон өөр байранд багцаар нь өлгөсөн цэцэг, өвс гэрийн эрч хүчийг сэргээдэг. Гэрт хадгалсан хатаасан цэцэг нь эрүүл мэндийн эрч хүчийг ялгаруулж, халдварт өвчний үед гэрийг хамгаалдаг байна.
Нохой, баавгай, бар, луу нь таныг хамгаална. Цэрэг, дайчин эрсийн хэлбэртэй тоглоом, матрёшка нь орон гэрийг цэвэрлэдэг. Бие биеийнхээ араас цуварсан заанууд ч цэвэрлэх зүйл болдог.

Гал тогооны өрөөнд юу байж болохгүй вэ?

Цуурсан, эмтэрсэн, үйлдвэрийн өө сэвтэй сав суулга хоол хүнсний эрчим хүчийг үгүй хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэсэн үг юм. Аяга, таваг нь гэр бүлийг бэлгэддэг. Тиймээс өө сэвтэй аяга сав нь гэр бүлд асуудал байгааг гэрчилдэг байна.



Дээрх Фэнг Шүйгийн зөвлөмжүүдийг өөрийн уран сэтгэмжтэйгээ холбон гал тогооны өөөгөө тохижуулвал эзэгтэй таны гал тогооны өрөө хамгийн хайртай өрөө тань болох болно. Та туршаад үзээрэй.

www.mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.