МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Twitter Print
2015 оны 12-р сар 03-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа газраа банкинд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулна хэмээн зааж өгсөн юм. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг анхнаасаа эсэргүүцэж ирсэн билээ.

Иргэн н.Энхбаяр, н.Янжинхорлоо нар УИХ-аас баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасныг хүлээн авсан аж. Тэр дагуу энэ асуудал буцаж, УИХ-д хэлэлцэгдсэн юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.