Нар зөв, буруу эргэхийн учир

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 13:09 цагт
Мэдээний зураг,

Галыг бишрэн шүтэж галдаа мөргөдөг хүмүүс маань, хүн амьтан хүрч болшгүй холын холд байгаа “бөөн гал” мэт нарыг галаасаа дутуугүй бишрэн шүтэж, наранд мөргөх болсноос уламжлан, нарны хүмүүст үзэгдэх нэг өдрийн хөдөлгөөний “Нар зөв эргэх хэмээн бэлгэдэж, нартай хамт “галын төрөл”болсон эр хүн бүр нар зөв эргэхийг бэлгэдэн айл гэрт орсон ч тэр айлын галыг нар зөв эргэн баруун тал өөд нь явж суудаг, овоонд очсон ч тэр овоогоо нар зөв 3 тойрдог, үдэш унтхынхаа өмнө өөрийн хотоо буюу гэрээ нар зөв 3 тойрдог зэрэг “нар зөв эргэх” хөдөлгөөн хийдэг уламжлалтай.

Өвөг дээдэс маань малтай болж, хөдөлмөрийнхөө онцлогоос шалтгаалан, өрх гэрийн дотор эцэг/өвөг/ нь тэргүүлэх болсон тул түүнээ бүх даган нар зөв эргэх хөдөлгөөнийг бэлгэднэ. Иймээс эмэгтэйчүүд өрхийн тэргүүн, лам нар эрчүүдтэй хамт ёслол үйлдэхдээ тэднийгээ даган нар зөв эргэнэ. Харин эмэгтэйчүүд дангаараа байхдаа тэд өөрсдийнхөө билгийн /усны/ төрлийн сар зөв /нэг сарын хугацаанд сарны эргэх/ нар буруу эргэх хөдөлгөөнийг эрхэмлэн усны овоо тахихдаа овоогоо урд талд босгоод түүнээ нар буруу гурав тойрч, овооныхоо өмнөөс хойш усруугаа чигтэй харж мөргөдөг ажээ.

Бүсгүйчүүд, сүм хийдийн лам нар тэр сүмээ тойрох /гороолох/ ёс хийхдээ нар буруу эргэдэг. Эр нөхрөө буюу эцэг өвөг, ах нараа дагаж явсан ч айлд орохдоо дагуулж яваа эрчүүдээсээ сүүлдэж, айлын зүүн үүдийг сөхөж ороод орсон айлынхаа гал голомтыг нар буруу хагас тойрон гэрийн зүүн тал өөд насны эрэмбээр суухад эм хүн бүрийн баруун гарт өөрөөс нь ахмад хүн суусан байх ёстой.

Энэ нь тэдний баруун мөрөө түрүүлүүлж нар буруу буюу сар зөв эргэх хөдөлгөөний бэлгэдэлтэй нийлж байдаг байна. Тэгэхэд эрчүүд нар зөв эргэх хөдөлгөөнийг бэлгэддэг тул зүүн гар талаа “хүндтэй тал” гэж тэр талдаа өөрийнхөө хүндэлдэг хүнээ суулгадаг байна.

www.budda.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Би мунхаг

      (66.181.168.81) 2018-05-17 11:15
      • 0
      • 0

      Сар зөв эргэнэ гэж юу гэсэн үг вэ,Дэлхий нэг л тийш эргэж байгаа болохоор нар зөв эргэх, нар буруу буюу сар зөв эргэнэ гэдгийг ойлгосонгүй.Зөв тайлбар хийж өгөх буянтан хаана байна,туслаач.

      Хариулах