“Голден Стэйт Уорриорс” улирлыг 19 дараалан хожсон хожлоор эхлүүллээ

Twitter Print
2015 оны 12-р сар 02-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

“NBA”-ийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Вашингтон Визардс”-“Кливленд Кавалирс” 97:85, “Лос Анжелес Лэйкерс”-“Филадельфи 76” 91:103, “Финикс Санс”-“Бруклин Нэтс” 91:94, “Орландо Мэжик”-“Миннесота Тимбервулвс” 96:93, “Мемфис Гриззлис”-“Нью-Орлинс Пеликанс” 113:104, “Даллас Маверикс” баг “Портланд Трэйл Блэйзерс”-ийг 115:112-аар тус тус хожсон байна.

Улирал эхэлнээс хойш 18 дараалан хожиж АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооний лигийн рекорд тогтоогоод байсан “Алтан мужийн дайчид” өчигдөр “Юта Жаз”-ийг талбай дээр нь 106:103-аар буулган авч ялалтын цувралаа үргэлжлүүлсэн билээ. Аваргуудын хожилд С.Карри 26 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт, Д.Грин 20 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт, К.Томпсон 20 оноо, 5 самбар, Ж.МакАдо 12 оноо, Ш.Ливингстон 9 оноогоор багтаа тус болсон юм. Харин талбайн эздээс Д.Фауорс 23 оноо, 10 самбар, Г.Хэйуард 24 оноо, А.Брукс 19 оноо, Р.Гоберт 13 оноо, 11 самбар, Р.Хүүд 12 оноо авсан ч “Дайчид”-ын ялалтын цувралыг зогсоож чадсангүй.

“Голден Стэйт Уорриорс” одоогийн байдлаар “Нью-Орлинс Пеликанс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гриззлис”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингс”-ийг 103:94, 120:101, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбервулвс”-ийг 129:116, “Торонто Рапторс”-ийг 115:110, “Чикаго Буллс”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77, “Финикс Санс”-ийг 135:116 оноогоор тус тус хожоод байна.

Аваргууд маргааш “Шарлет Хорнетс”-ийн талбай дээр тоглоно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.