100 төрлийн өвчинд тустай гүнжидийн тосоор ам зайлах эртний арга

2017 оны 09-р сар 13-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Гүнжидийн тосоор амаа зайлах нь эртний эмчилгээний арга гэгддэг. Ийнхүү амаа зайлснаар бие эрүү саруул, хорт бодисоос ангижран, биеийн дархлаа сайжирдаг гэж үздэг ажээ.

Энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд танд элдэв боловсруулалт хийгдээгүй, цэвэршүүлээгүй гүнжидийн тос эсвэл наргил модны самрын тос /кокосын тос/ хэрэг болно.

1. Өглөө өлөн үедээ цайны халбагаар гүнжидийн тос аван 15-20 минут амаа зайлна. Ингэж амаа зайлах нь дадал, зуршил болоогүй учраас  таагүй санагдаж болох юм. Иймээс эхлээд хэдхэн минут зайлаад, 2-3 долоо хоногийн дотор 20 минут болгож ам зайлах хугацаагаа уртасгах хэрэгтэй.

2. Амаа зайлахдаа бохь зажилж байгаа мэт эрүүгээ хөдөлгөн сайтар зайлах ёстой. Ингэж зайлах явцад гүнжидийн тос нь бүх л хорт илүүдэл бодисыг шингээдэг учраас амаа зайлж дуусаад асгана.

3. Давстай бүлээн усаар амаа зайлсны дараагаар шүдээ угаагаарай.

Мөн өөр нэг байгалийн гаралтай арга байна. Уг холимогийг бэлтгэхийн тулд 2 амны халбага наргил модны самрын тос, 1 амны халбага хүнсний сода, 5 дусал яншуйн эфирийн тос, эсвэл цайны модны тос зэргийг нэмэн бэлтгэж болно.

Амаа зайлахдаа өдөр бүр зайлах ёстой, түүнчлэн заримдаа өдөрт 3 удаа зайлсан ч болно. Гэхдээ хамгийн гол нь өлөн байх үедээ гэдгийг сайн санаарай.

Гүнжидийн тосоор амаа зайлснаар дараах сайн талуудтай.

-Амны хөндийн эрүүл ахуй дээшилж, шүд цоорол, буйлны үрэвсэлтэй тэмцэхээс гадна амнаас гарах таагүй үнэрийг арилгаж, шүдийг цайруулдаг.

-Харшлаас үүдэлтэй загатнаа, тууралт, батга, бусад төрлийн арьсны өвчинд тустай.

-Бронхит буюу гуурсан хоолойн үрэвсэл болон хамрын хөндийн үрэвслээс урьдчилан сэргийлнэ.

-Нойргүйдлийг эмчилж, толгойн өвдөлтийг намдаана.

-Тромбоз болон үений үрэвслээс урьдчилан сэргийлнэ.

-Бие организмын бодисын солилцоог сайжруулж, биеэс хорт бодисуудыг гадагшлуулдаг төдийгүй эрүүл мэндэд гойд сайнаар нөлөөлдөг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ukana

      (150.129.143.243) 2017-06-05 21:02
      • 0
      • 0

      Dajgyi tun heregtei medee baishd geed harahaar Zolzayagiin medee baidag.Chanartai heregtseetei chuhal medeenyyded tani bayraldag shy :) Amjilt

      Хариулах

    • Мөнгөө

      (202.9.41.38) 2017-04-23 16:05
      • 0
      • 0

      Гүнждийн тос. Таргалуулах уу

      Хариулах

    • Тоогий

      (180.149.98.182) 2017-01-17 10:09
      • 0
      • 0

      хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (180.149.98.182) 2017-01-17 10:11
      • 0
      • 0

      асуулт байна гүнжидийн тос хэрэглээ их бол таргалах уу

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.32) 2016-11-22 12:13
      • 0
      • 1

      сайхан мэдээ өгдөг Золзаяа даа баярлаж байна амьжилт

      Хариулах