Тахиан махан котлет

Twitter Print
2018 оны 07-р сар 28-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Орц: Тахианы цул мах 500 гр, өндөг 1 ширхэг, сонгино 1 ширхэг, цагаан талх 50 гр, сүү  ¼ аяга, ургамлын тос 50 гр, хар перец, давс амтлах төдий

Бэлтгэх хугацаа: 30 минут

Илчлэг: 144 ккал/100 гр

Бэлтгэх арга:

1. Тахианы махаа машиндана. Цагаан талхаа сүүндээ хийж сайтар дэвтээгээд дэвтсэн талхаа базаж сүүг нь шахаж гаргаад машиндсан махтайгаа холино.

2. Сонгиноо цэвэрлэн махны машиндаа хийж жижиг шүүлтүүр ашиглан жижиглээд таташ руугаа нэмнэ.

3. Өндгөө хагалан жижиг саванд хийж хутгаад бүх таташаа хийж давс, перецээрээ амтлаад сайтар хольж хутгана.

4. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж, урьдчилан тавгаа сайтар халаана.

5. Бэлтгэсэн таташнаасаа хэлбэрт оруулан хэвлээд хайруулын тавгандаа хийж шарна. Ойролцоогоор нэг талаас нь 3-5 минут  орчим алтан шаргал болтол нь шараад дээрээс нь аяга хэртэй ус нэмж таглаад 10-15 минут жигнэнэ.

6. Та үүнийгээ агшаасан будаа, төмсний нухаштай, жигнэсэн ногоогоор хачирлан хэрэглэвэл улам л амттай.

Эх сурвалж: www.kc-promo.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.