Америкт Кубын телевиз үзнэ

Twitter Print
2015 оны 12-р сар 01-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

“Caribbean Broadcasting Network” корпорацийн “CubaNetwork” шинэ суваг 2016 оны дөрөвдүгээр сараас Америкт гарч эхлэх гэж байна.

“El Nuevo Herald” сонинд бичсэнээр Барак Обамагийн Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард Америкийн хэвлэл мэдээллийн компаниудыг Куба улстай хамтран ажиллахыг зөвшөөрсөн байна. Кубын радио, телевизийн хүрээлэн зэрэг улсын байгууллагаас гадна хувийн компанитай ч гэрээ хэлэлцээр хийж, мэдээлэл солилцож болох болсон.

Гэхдээ “Caribbean Broadcasting Network” корпорацитай ямар компани гэрээ байгуулсан нь одоогоор тодорхой бус байна. Түүнчлэн тус корпораци нь Кубын телевизийн нэвтрүүлгээс олсон орлогоо Кубын Засгийн газартай хуваалцах гэнэ. Нэвтрүүлгийг англи хэл дээр бэлтгэх аж.

Дашрамд дурдахад өнгөрөгч долдугаар сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Кубатай дахин дипломат харилцаа тогтоох болсноо мэдэгдсэн юм. Кубын нийслэл Гаванад АНУ, харин Вашингтонд Кубын Элчин сайдын яам үүдээ нээснээр 50 жилийн дараа ийнхүү хоёр улс нөхөрлөлөө дахин сэргээсэн аж. 

Эх сурвалж: www.foxbusiness.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.