Өөх хайлуулж, тураах ханборгоцойн ханд

Twitter Print
2017 оны 07-р сар 12-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Ханборгоцойн ханд нь илүүдэл жинтэй тэмцэх шилдэг арга юм. Ихэнх турах эм бэлдмэлд ханборгоцойн найрлаганд агуулагддаг бромелайн гэх бодис орсон байдаг. Бромелайн хэмээх уг бодис нь ургамлын гаралтай онцгой фермент бөгөөд өөх тосыг задалдаг нэгдэл юм.

Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг яагаад хэрэглэж болохгүй гэж? Турахын тулд үнэтэй эм тариа худалдаж авч байхаар ханборгоцойн хандыг бэлтгэж болно шүү дээ.

Хэрхэн бэлтгэх вэ?

Гэрийн нөхцөлд турах зорилгоор ханборгоцойн хандыг бэлтгэхийн тулд танд дундаж хэмжээтэй ханборгоцой, хагас литр чанартай архи хэрэгтэй. Ханборгоцойг сонгохдоо заавал хамгийн сайныг нь сонгох ёстой. Учир нь дутуу боловсорсон жимс нь таны хүссэн үр дүнг өгч чадахгүй. Сонгохдоо өөрийн гараар барьж үзэн чанартайг нь сонгоорой.

1. Эхлээд ханборгоцойгоо сайтар угааж цэвэрлэн орой хэсгийг таслан хаяна.

2. Гаднах хальстай нь цуг хагас сантиметр хэртэй шоо дөрвөлжин хэрчиж хуваагаад архиндаа хийнэ.

3. Уг холимогоо сайн гэгч нь таглаад харанхуй, сэрүүн газарт хоёр долоо хоног байлгана. Хөргөгчинд байлгасан ч болно.

4. Хоёр 7 хоногийн дараа хандны дээд хэсэгт үүссэн зүйлийг хаман авч, уг хандаа шилэн лонхонд юүлж, ёроол хэсгийн үлдэгдлийг хаяна.

Тураах ханборгоцойн ханд бэлтгэх бүх үйл явц ингээд л болоо. Хялбархан байгаа биз. Бэлтгэсэн хандаа та дор хаяж 1 сар хэрэглэнэ.

Хэрхэн хэрэглэх вэ?

Уг тураах хандыг хамгийн гол нь тогтмол хэрэглэх хэрэгтэй. Өдөр бүр хоол идэхээс 20 минутын өмнө амны халбагаар 2 удаа хэрэглэнэ. Шөнө болон юм идсэнээс 30-40 минутын дараа халбагаар ууж хэрэглэсэн ч илүүдэхгүй. Өдөрт 4-5 удаа хандыг хэрэглэхэд хүссэн үр дүндээ хүрнэ.

Ханборгоцойн ханд нь ямар нөлөө үзүүлэх вэ?

Уг хандыг тогтмол хэрэглэснээр эхний сар 10 хүртэл кг жин хаяж болно. Цаашид үргэлжүүлэн хэрэглэхэд 7 хоногт 1-2 кг жин хаяна. Хамгийн чухал нь та хоолны дэглэм, хооллолтоо өөрчлөхгүй, биеийн хүчний ачаалал өгөхгүй байсан ч турах хэмнэл адилхан байдгаараа онцлог. Хоол хүнсний мэргэжилтэн, эмчээс турах үедээ барих хоолны дэглэмийн талаар зөвлөгөө аван хэрэгжүүлсэн ч болно. Мөн хандмалаа хэрэглэн турах үедээ биед ачаалал өгөн дасгал хийвэл эрүүл мэндэд бүр ч тустай төдийгүй, жин хасах явцыг улам түргэсгэдэг.

Хэнд хориотой вэ?

Ханборгоцойн хандны гайхалтай шинж чанар нь зарим хүнд сөргөөр нөлөөлдөг. Нэгдүгээрт жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд уг хандны спирт нь муугаар нөлөөлдөг. Харшил өгч болзошгүй.

Хоёрдугаарт ходоод гэдэсний замын өвчлөлтэй хүн хэрэглэвэл өвчнийг сэдрээх аюултай. Энэхүү хандыг хэрэглэхдээ эхлээд заавал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Хэрэв эмч бага тунгаар хэрэглэхийг зөвшөөрвөл хоногт 2-3 удаа хагас цайны халбагаар хэрэглэнэ. Түүнчлэн ханборгоцой нь харшил сэдрээх талтай тул анхаарал болгоомжтой хэрэглээрэй.

Эх сурвалж: www.netkg.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.