Угаалгын өрөөг эмх цэгцтэй байлгах төгс 15 санаа

Өглөө бүрийг, өдөр бүрийг бид угаалгын өрөөнөөсөө эхэлж, угаалгын өрөөндөө үддэг. Иймээс угаалгын өрөө маш таатай, сайхан байх ёстой. Ямар ч зүйлийг жаахан сэтгэхэд л та хамгийн сайн шийдлийг олж чадна.

Ванны доод хэсгийн сул орон зайг ашиглах

Ванныг нугастай хаалттай болгосноор угаалгын өрөөнд хөглөрөх жижиг сажиг зүйлүүдийг эмх цэгцэнд оруулж болно.

Хаалганы дээд хэсгийн тавиур

Угаалгын өрөөний хаалганы дээд хэсэгт тавиур хийж өгснөөр угаалга цэвэрлэгээний бодисоо хадгалах зай хангалттай гарна.

Шилэн сав

Жирийн шилэн саванд гоо сайхны холбогдолтой эд хэрэгсэл, зүйлүүдээ хадгалах нь маш оновчтой арга юм. Түүнийгээ тавиур эсвэл хананд бэхлэн тогтоосон ч болно шүү дээ.

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хадгалах

Гоо сайхны бүтээгдэхүүн гар дор илүү ойр байвал тохиромжтой тул төрөл бүрийн чихэр хийх зориулалтай тавганд хадгалвал догь санаа байгаа биз.

Алчуур тогтоогч

Нүүр гарын алчуур өлгөгчийг хэд хэдэн газар хананд эсвэл хаалганд тогтоож бэхлэх хэрэгтэй.

Хаалга ашиглах

Угаалгын өрөөнийхөө шүүгээний гадна хаалгыг янз бүрийн эд эдлэл хийхэд ашиглаж бас болдог.  Жижиг тавиур суулгаад л боллоо.

Тавиур

Сүүлийн үеийн тохилог шүүгээнүүд юм хийхэд эвтэйхэн тавиуруудтай болсон цаг. Гэхдээ та угаалгын өрөөндөө ийм хувилбарыг яагаад сонгож болохгүй гэж?

Хувин

Нэг их том биш хувинг сам, сэнс өөр олон жижиг сажиг зүйл хийхэд амрыг нь харгалзан толиныхоо ойролцоо тогтоочих.

Үсний сэнсээ хадгалах

Хуванцар хоолой ашиглан үнсний сэнс, хэрэгслээ тогтоох нь тун эвтэйхэн.

Хүүхдийн тоглоом

Хүүхдийн тоглоом хийх зориулалттай тусгай уутыг ханандаа бэхэлснээр тоглоомны илүүдэл ус шавхран гардаг.

Цэцэгний сав

Угаалгын өрөөнд хөглөрөх жижиг зүйлсийг хадгалахад тохиромжтой төдийгүй үзэмжийн хувьд ч аятайхан шийдэл болдог.

Орон зайг ашиглах

Хэрвээ танай угаалгын өрөөнд сул орон зай байдаг бол түүнийг тавиур болгон ашиглаарай. Нүүр гарын алчуур хадгалж болно шүү дээ.

Шүршүүрийн дэгээ төмөр

Үүнийг ашиглан усанд орж байх үедээ гоо сайхны хэрэгслээ гарт ойр байлгах боломжтой.

Төмөр сагс

Төмөр сагсыг хананд эсвэл шүүгээний гадна бэхлээд л эд зүйлийг агуулах савтай боллоо.

Угаалтуур доорх хоосон орон зай

Угаалтуурын доорх орон зайг бэлэн тавиур тавьж, эсвэл тавиур хийж ашиглаж болдог.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.