Алимны цууг зайлшгүй хэрэглэх 15 шалтгаан

2017 оны 04-р сар 19-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

1. Алимны цууг хорт бодисоос ангижрахад ашигладаг.

Алимны цууг ямар нэгэн элдэв хольцгүй, алимны цэвэр шүүснээс гарган авдаг. Тиймээс бусад бүтээгдэхүүнүүдийг орлож өдөр тутмын ахуй амьдралдаа түгээмэл хэрэглэснээр химийн найрлагатай зүйлсээ тодорхой хэмжээгээр ч гэсэн багасгах боломжтой.

2. Үсийг гялалзсан өнгөлөг болгоно.

Үсээ угаасныхаа дараагаар алимны цуугаар зайлвал таны үс бат бөх, хөвсгөр, гялалзсан өнгөтэй болно. Шампуний саванд амны халбаганы хагасаар алимны цуу хийж дээрээс нь аяга хүйтэн ус нэмнэ. Үсээ шампуниар угаагаад дараа нь бэлтгэсэн уусмалаараа зайлна. Үр дүнг нь дорхноо мэдэрнэ.

3. Байгалийн гаралтай алимны цуу нь таны арьсны pH-ийг тэнцвэржүүлнэ.

Багахан хэмжээтэй алимны цууг усанд найруулж нүүрний хөвөнд шингээгээд нүүрээ арчина. Мөн нүүрээ угаасны дараа, өглөө чийгшүүлэгч тосоо түрхэхээсээ өмнө хэрэглэж болдог. Түүнээс гадна унтахынхаа өмнө нүүрнийхээ толбо нөсөөтэй хэсэгт эсвэл батга, сорвитой хэсэгтээ тавина.

Алимны цуу нь мөн үү, ургацаганд тустай. Хөвөн бөмбөлөгөнд цуугаа шингээгээд үүтэй хэсэгтээ тавьж шөнийн турш байлгана. Ингэж хэд хэдэн удаа цууг тавьж хэрэглэхэд үү аяндаа зөөлрөн унана.

4. Шүд цайруулдаг.

Алимны цуугаа хөвөнд шингээж шүдээ үрж арчаад амаа усаар зайлна.

5. Наранд түлэгдсэнээс үүдэлтэй загатнааг арилгадаг.

Ваннандаа алимны цуунаасаа хийгээд 10 минут хэртэй байлгаад усандаа ороход нарны түлэгдэлтээс үүссэн загатнаа намдаж арилна.

6. Сахал хуссаны дараа түрхдэг чийгшүүлэгчийн оронд хэрэглэж болдог.

Алимны цуу, усаа ижил харьцаатай хольж, лонхонд хийж сэгсрээд сахлаа хуссаны дараагаар нүүрэндээ түрхэнэ.

7. Иллэгийг бүрэн орлоно.

Ядарч стресстсэн үедээ алимны цуунаас гар болон хөлөндөө массажлан түрхэхэд мэргэжлийн гоо сайханчид очсон мэт л болно гэсэн үг.

8. Жингээ хаяхад тань тусална.

Хагас литр усанд 2 цайны халбага алимны цуу хийж уг холимогоосоо өдрийн турш бага багаар ууна. Үүнийг тогтмол хэрэглэснээр та илүүдэл жингээсээ салж чадах бөгөөд үүнийг судалгаагаар ч баталсан байдаг.

2009 онд «Bioscience, Biotechnology, and Biochemistry» сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд 12 долоо хоногийн турш хоол хүнсэндээ алимны цуу хэрэглэснээр бие организм дахь триглицеридийн түвшин багасаж бүсэлхий хэсгийн өөх хайлж, илүүдэл жингээсээ салсан нэгэн субеъктын үр дүнг харуулсан байдаг. Триглицеридүүд нь хамгийн ноцтой холестрин юм.

9. Бие организмыг хэвийн хэмжээнд байлгана.

Алимны цуу нь бие организмын хүчиллэгийн түвшинг бууруулж байдаг. Өөрөөр хэлбэл pH нь бага буюу хүчиллэгийн түвшин өндөр байх нь дархлааг сулруулж, хамаг эрч хүчээ алдахад хүргэдэг байна.

10. Бие организм дахь хорт бодисын түвшинг бууруулдаг.

Алимны цуу нь хүний биеийн хүчил-шүлтийн тэнцвэржилтийг хэвийн хэмжээнд барьж, биеэс хорт бодисыг зайлуулдаг ач холбогдолтой. Судалгаагаар алимны цуу нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, элэгнээс хорт бодисыг цэвэрлэхэд тустай болох нь нотлогдсон байдаг.

11. Тунгалагийн системд эерэгээр нөлөөлдөг.

Энэхүү гайхалтай цуу нь бие салстад бүрэн шингэснээр тунгалагийн системийг бүрэн цэвэрлэдэг аж. Харшилд гойд сайн төдийгүй салс ялгаралтыг багасгаж, хамрын хөндийг цэвэрлэдэг байна. Түүнчлэн хамрын ханиад зэргээс урьдчилан сэргийлэхэд тустай бөгөөд толгойн өвдөлт, үрэвсэл зэрэгт сайн ажээ.

12. Мөөгөнцөртэй тэмцэхэд тустай.

Алимны цуу нь байгалийн энзимүүдээр баялаг тул амны хөндийн мөөгөнцөрийг арилгахад сайн нөлөөтэй. Эдгээр амны хөндийн мөөгөнцөрүүд нь хүнийг ядрааж, ой санамж муутгах, чихэрлэг амтыг мэдрэх мэдрэлгүй болгож, бие таагүй нөлөөг үзүүлж байдаг.

13. Цээж хорсолтоос аварна.

Цээж хорсолтыг багасгахын тулд аягатай усандаа цайны халбагаар нэг алимны цуунаасаа хийж тэр даруйд нь ууж хэрэглэнэ. Харин та ходоодны шархтай бол хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай.

14. Гэрийн тэжээмэл амьтны хачиг, бөөсийг устгахад хэрэглэнэ.

Ижил харьцаатай ус, цуугаа хольж хутгаад уг уусмалаараа гэрийн тэжээвэр амьтныхаа арьсыг норгож шавшина. 7 хоногт хэд хэдэн удаа хийж давтана. Хэсэг хугацааны дараа та хачиг бөөс алийг нь ч олж харахгүй.

15. Алимны цуу бол байгалийн гаралтай агааржуулагч юм.

Та гэрийнхээ таазыг алимны цуугаар арчвал танай гэрт алимны таатайхан үнэр шингэнэ. Таазаа алимны цуугаар арчаад шөнийн турш байлгана. Мөн аяга таваг угаахдаа тусгай цэвэрлэх шингэн ашигласнаас алимны цууг ашиглавал илүү дээр. Хагас аяга алимны цууг аяга усанд хийж хутгаад уг уусмалаараа богино долгионы зуух, гал тогооны өрөөний ширээ, сав суулга, толио ч хүртэл арчиж болно шүү.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.117.229) 2016-10-22 18:35
      • 0
      • 2

      Алимны цууг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх вэ зөвлөгөө бичээрэй зочин

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.106) 2016-09-08 08:51
      • 0
      • 0

      Beksul apple vinegar гэсэн цуу болохуу?

      Хариулах

    • enkhtsetseg

      (202.70.46.219) 2016-07-26 09:18
      • 0
      • 0

      sain bna uu saihan medeelel ogsond bayarllaa gehdee nadad sologosiin (monggo apple vinegar)gesen alimnii tsuu bna boloh bolvuu

      Хариулах

    • zochin

      (80.110.103.175) 2016-07-22 17:16
      • 0
      • 0

      Alimni bio zuu , sain ajiglaval eroold n tunadas baix estoi buguud xereglexiin umnu sain zailj taraax xeregtei shuu

      Хариулах

    • Baigalmaa

      (103.57.94.83) 2016-07-21 11:48
      • 0
      • 0

      Apple cider vinegar hereglene shi, alimnii tsuu bolgoniig hereglej bolno gej bodohgui bna , organik bval zugeer.

      Хариулах

    • Polor bear

      (202.179.29.24) 2016-07-21 07:48
      • 0
      • 0

      Bajarllaa saihan busgui mini medehgui medeellee medej avlaa

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.86) 2016-07-21 00:04
      • 0
      • 0

      alimnii stuu heden huv baih heregtei ve olon turul bna aliniin heregleh ve ene talaar medeh hun zuvluuch

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.109) 2015-11-30 21:56
      • 0
      • 0

      Apple cidar mun uu

      Хариулах

    • Zochin

      (203.91.115.42) 2016-05-19 22:40
      • 0
      • 0

      Mon mon

      Хариулах