Facebook бүтэлгүй дурлалын эздийг дарамтнаас ангижруулна

Twitter Print
2015 оны 11-р сар 30-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиал сүлжээ “Facebook” хэрэглэгчдийнхээ тав тухыг хангах ажиллагааг улам бүр өргөжүүлсээр байна. Саяхан Profile зургаа видеогоор солих боломж олгосон “Facebook”-ийнхэн бүтэлгүй хайр дурлалын эздийг ч анхаарахаар болсон байна.

Тус компани үерхдэг, хамт амьдардаг эмэгтэй/залуугаасаа салсан хэрэглэгчид нь экстэйгээ холбоотой болон түүнтэй хамааралтай Facebook пост, бичлэг, зургуудыг устгах хүсэлтэй байдгийг тогтоосон байна. Мөн экс найзынхаа постуудыг ч харахыг хүсдэггүйг судалгааны үр дүн харуулжээ.

Гэвч "Facebook" хэрэглэгчид бүтэлгүй харилцагчтайгаа хамааралтай постуудаа өөрсдөө арилгахаас эмээдэг хоёр шалтгаан байгаа гэжээ. Нэгдүгээрт, “Facebook” дэх найзуудынхаа хувьд тэрээр дурлалын драм тоглож буй мэт харагдахаас эмээдэг, Хоёрдугаарт, хэт олон пост, зураг байвал бүгдийг нь түүж устгах ярвигтай байдаг аж.

Харин “Facebook” дээрх асуудлыг нь цэгцлэх тал дээр ажиллаж байна. Тиймээс дараах функцуудыг туршиж байгаа аж.

1. “Facebook” найзууд нь тэдний relationship статус single болсныг хараад шүүмжлэх боломжийг бууруулах. Магадгүй тэр статус өөрчлөлт дээр коммент бичдэггүй тохиргоотой болох.

2. Relationship-ээ салгасан тохиолдолд хэрэглэгчээс экстэй нь холбоотой зураг, пост зэргийг устгах хүсэлтэй байгааг асуух. Зөвшөөрвөл устгах.

3. Хамааралтай постуудаас бөөнөөр нь өөрийгөө untag хийх тохиргоотой болох.

4. Unfriend хийгээгүй тохиолдолд экс найз залуу/бүсгүйн оруулсан постуудыг News Feed буюу Мэдээллийн урсгал хэсэгт харуулах боломжийг бууруулах тохиргоо хийх зэргийг туршиж байна.

Энэхүү туршилтыг хэдхэн хоногийн өмнө АНУ-д эхлээд байгаа юм. Хэрвээ туршилт амжилттай болж хэрэглэгчдэд таалагдах юм бол “Facebook” хэрэглэгч та экстэй холбоотой дарамтаас ангижрах юм байна. Мөн энэ нь “Facebook”-ийн Relationship статусыг илүү үнэн бодит болгох давуу талтай аж. 

www.iphone-center.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.