Ц.Буяндалай Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцэж ажлаасаа гарсан уу

Twitter Print
2015 оны 12-р сар 01-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тодорхой салбар хариуцсан зургаан орлогчтой ажилладаг. Тэдгээрийн нэг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. 

Тэрээр өнгөрсөн баасан гарагт өргөдлөө өгсөн байна. Түүний ажлаа өгөх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч зарим эх сурвалж Ц.Буяндалайг нийслэлийн төсөвт хүндрэл учруулахуйц үйлдлийг дур мэдэн хийсэн гэж мэдээлж буй юм. Харин өөр эх сурвалжийн мэдээллээр орлогч Ц.Буяндалай Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцсэн нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд хүргэсэн бололтой. 

Нийслэлийн өмч хувьчлалын 2016 оны жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хуучин барилга, Соёлын төв өргөөний Г корпус, найман өрхийн эмнэлэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт заал зэрэг нийт 21 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар, хувьчлахаар төлөвлөжээ.

Ямартай ч түүний өргөдлийг хүлээж авбал орны хүнийг томилох эсвэл Хотын дарга Э.Бат-Үүл таван орлогчтой ажиллах юм байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.