Боулингийн нээлттэй тэмцээнд Г.Магсаржалам аваргаллаа

Twitter Print
2015 оны 11-р сар 30-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Боулингийн ганцаарчилсан төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 28-нд “Big Bowling” төвд боллоо. Монголын боулингийн холбоо, Монголын боулинг сонирхогчдын холбоо хамтран түүхэндээ анх удаа зохиосноороо онцлог болсон тус тэмцээнд шилдэг 36 тамирчин өрсөлдөв. Эхний гурван тоглолтоос хамгийн өндөр оноо авсан болон бооцоотой халз тоглолтоос шалгарсан тус бүр дөрвөн тамирчин дараагийн шатанд шалгарсан. Удаах даваанд нэгээр гарсан нь наймд шалгарсантайгаа халз тоглон, хасагдах журмаар өрсөлдөхөд УБЦТС-ийн тамирчин Г.Магсаржалам түрүүлж, мөн тус компанийн тамирчин Г.Батжаргал, “Big Bowling” клубийн боулингч С.Дэлгэрцэцэг нар удааллаа.

Сонирхуулахад, тус тэмцээнд “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага эхний шатнаас таваар шалгарсан ч тус тэмцээний аваргад хоёрхон оноогоор дийлдэн, үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.