Жейми Варди 11 тоглолт дараалан гоолдож, домогт Нистелройн амжилтыг эвдлээ

Twitter Print
2015 оны 11-р сар 29-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн хүрээнд “Лестер Сити” клуб талбайдаа “Манчестер Юнайтед”-тай тулж, 1:1-ээр тэнцсэн билээ. Тэгвэл энэ тоглолтын эхний гоолыг “Лестер”-ийн довтлогч Жейми Варди оруулж, энэ улирлын 14 дэх гоолоо шигтгэсэн юм. 

Ингэснээр мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Мөн тэрбээр 11 тоглолт дараалан гоолдож, “Манчестер Юнайтед”-ын домогт довтлогч Рүүд Ван Нистелройн 10 тоглолт дараалан гоолдсон амжилтыг эвдлээ.  

Эвдэх эвдэхдээ түүний тоглож, домог болж байсан “Манчестер Юнайтед”-ын хаалганд гоолдож, 11 тоглолт дараалан гоол оруулсан сүрдэм амжилтыг үзүүлж байгаа юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.