Хэрвээ буруу хөл дээрээ босчихвол ер нь яахав?

Twitter Print
2019 оны 01-р сар 28-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Ажлын өдөр зарим зүйлс танаас үл шалтгаалан үр дүн муудаж түүнээс хамаарч бүх л өдөр ёозгүй болж хувирч тэнгэр хөмрөөд авах шиг болдог уу? Тийм бол бүү санаа зов, энэ амьдрал дээр ямар ч зүйл төгс байдаггүйг санаарай.

Амьдралын халуун, хүйтэн салхинд өгсөж уруудаж явсан туршлагатай эрхэмүүдийн бичсэнийг зүйлсийг үзсэний эцэст Dennis Brown-ны “The only difference between a good day and a bad day is your attitude”, Chris Voss-ын арга болон бусад зайлшгүй хэрэгтэй хэдэн зөвлөмжүүдийг нэгтгэн хүргэе.

Бидний үйлдэл бидний бодолтой хамаатай байдаг ба ямар нэгэн зүйл буруу тийш зүглэж эхэлвэл “өнөөдөр давгүй өдөр байна” гээд хэлчихэд л болох юм байна шүү.

1. Үүссэн муу нөхцөл байдлыг мартах. Ихэвчлэн ийм байдал нь удаан үргэлжлэх ёстой юм шиг санагддаг. Учир нь бид тухайн таагүй нөхцөл байдлыг мартахгүй байснаар бодол санаандаа дахин дахин давтан үйлдсэнтэй ижил хэмжээний стрессд ордог. Иймээс байдаг л зүйл мэт мартах нь тустай юм.

2. Эерэг зүйл хайх. Бидний амьдралд тас хар, цав цагаан зүйл гэж ховор бараг л үгүй. Үүнтэй ижил азгүй өдөр тэр чигээрээ бүтэлгүй зүйлсээр дүүрэн байдаггүй ба тэндээс бага ч болов эерэг зүйлийг олж хараарай. Ширүүн салхитай борооны дараа солонго байдаг шиг.

3. Найзтайгаа ярилцах. Ямар нэгэн зүйлс буруудах, эсвэл азгүй өдөр эхэлсэн бол найзтайгаа харилцан ярилцахад сэтгэл онгойдог. Ихэвчлэн хүмүүс таагүй зүйлсийг дотроо хадгалан гадагш нь гаргаагүй улмаас ямар нэгэн төсөөлөөгүй үйлдэл хийх тохиолдол гардаг. Тэгэхээр хэзээч эргүүлж авч чадхааргүй муу үг хэлхээсээ өмнө хэн нэгэнтэй ярилцаарай. Бусадтай хуваалцсан зовлон нимгэрдэг гэдэг байхаа.

4. Чөлөөтэй амьсгал, гадуур гар. Нөхцөл байдал дээрхийн адил муудаж ярилцах хүн хайх хүсэлгүй байгаа бол өөртөө цаг гаргаад нөхцөл байдлыг мартахын тулд гадуур алхан цэвэр агаар амьсгал. Хэрэв хэрэгтэй бол байдлыг эргэцүүлэн бодож болно илүү амархан шийдчих нааштай зүйл гараад ирэх ч юм билүү. Энэ арга ихэнхдээ сайн үр дүн үзүүлэхээс гадна эрч хүчтэй дараагийн өдрийн шинэ эхлэл болж өгдөг талтай.

5. Бусдад тус хүргэх. Өөрийн асуудлаа мартан бусдад туслах гэж хичээж байх хооронд таны асуудал 2 дахин нэмгэрч болох гайхалтай арга. Хэдий та танихгүй хүн ч бай, жижиг зүйл ч бол тус хэзээ ч хэмжигддэггүй шүү. Бусдад тусалсан тус хоёр дахин өсөж түрүүнд дурдсанаар бусадтай хуваалцсан гуниг хоёр дахин хорогддог гэдэгтэй ижил байгаа биз.

6. Өөртөө цаг гарга. Ихэвчлэн зай завсаргүй ажлын хуваариуд түүндээ түүртэн жижиг асуудлыг хүртэл эмзэгээр хүлээж авдаг хүмүүст азгүй өдөр тохиолдох магадлал бусадтай харьцуулахад их байдаг байна. Иймээс хөгжим сонсох, кино үзэх, гадуур хооллох ба ажлын орчноос хөндийрүүлж болох зүйлсэд бага гэлтгүй цаг гаргаарай.

7. 6-д дурдсан зүйлсүүдээс гадна төлөвлөөгүй зүйл хийх.

8. Өөрийгөө танилцуул. Урьд нь харж байгаагүй эсвэл зөвхөн зүс таних хэн нэгэнд өөрийгөө танилцуулж найзын холбоо үүсгэ. Магадгүй таны амьдралыг бүр мөсөн өөрчлөх зөвлөгөө өгч магадгүй.

Эцэст нь тааруухан өдөр байх уу? Таарамжтай өдөр байх уу? гэдэг нь таны л сонголт болж байна.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.